Этүгэн их сургуулийн “Этүгэн Ирвэсүүд” клуб оюутны лигт оролцох тамирчидтай гэрээ байгууллаа

 

Этүгэн их сургуулийн “Этүгэн Ирвэсүүд” клуб 2026-2027 оны улиралд Оюутны лигт оролцох тамирчидтай 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгууллаа.

2026-2027 оны хичээлийн жилд “Сурлага, спортоо хослуулъя” уриан дор “Этүгэн Ирвэсүүд” клубийн эрэгтэй 3, эмэгтэй 1 багийн нийт 63 оюутан тамирчин тус гэрээг үзэглэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус үйл ажиллагааны үеэр Этүгэн их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг, Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн дэд захирал Н.Бадамсүрэн, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа, “Этүгэн Ирвэсүүд” клубийн ерөнхий менежер Г.Сонинхүү болон туслах дасгалжуулагч багш Б.Хосбагана, Б.Ганхуяг нар оролцож, лигийн тамирчидтай уулзалт хийсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уулзалтаар шигшээ багийн тамирчдад хичээлдээ суухын зэрэгцээ бэлтгэл хийхэд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Мөн тус клубийн тамирчдад олгодог “Этүгэн сангийн тэтгэлэг”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид анхаарах зүйлсийг танилцуулан, нээлттэй санал бодлоо солилцсон үр дүнтэй арга хэмжээ болов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дашрамд дурьдахад, “Этүгэн Ирвэсүүд” клубийн ерөнхий менежер Г.Сонинхүү 2024-2025 оны улирлын ажлын тайлангаа танилцуулж, оюутан тамирчдад хувь хүний хөгжил болон тамирчны ёс зүйн сэдвээр лекц уншлаа.