ЕРӨНХИЙ МЭРГЭЖЛИЙН АНАГААХ УХААН-ХҮНИЙ ИХ ЭМЧ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйтэй боловсон хүчинг бэлтгэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Ерөнхий мэргэжлийн эмчийн түвшинд мэдлэгтэй болсон байна
  • Мэргэжлийн хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвартай болсон байна
  • Хувь хүн болон мэргэжлийн ёс зүй, зөв харилцаа, эерэг хандлагыг хэрэгжүүлдэг байна
  • Ажил олгогч болон нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна
  • Байнга суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн, мэргэжлийн түвшинд гадаад хэлний мэдлэгтэй мэргэжилтэн болсон байна
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Анагаах ухаан
Мэргэжлийн нэр: Хүний их эмч
Индекс: 091201
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 6 жил
“Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Бизнес төсөл
  • Энтрепренёр
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Англи хэл
  • Эмнэл зүйн хиймэл оюун ухаан
Анагаахын сургуулиудын дэлхийн жагсаалт (WDOMS)-нд Анагаах ухааны хөтөлбөр бүртгэгдсэн.