ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Орчин үеийн практик шаардлагад нийцсэн, санхүүгийн зах зээлийн судалгаа, шинжилгээнд суурилсан
мэдлэг, чадвар, ёс зүйн төлөвшлийг сургалтаараа олгож, хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа
шилдэг санхүүгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
-
Эдийн засаг, банк, даатгал, санхүүгийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, онол, арга зүйн
мэдлэг олгох
-
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдах, практикт хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлагын
оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэх
-
Санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого, судалгаа
шинжилгээ хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх мэдлэг, чадвар эзэмшүүлэх
-
Хууль, дүрэм, журмыг чандлан сахих, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, хувийн зохион
байгуулалт сайтай, хүн чанартай хувь хүн болгон төлөвшүүлэх
-
Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, бие даан хөгжих, асуудлыг шийдвэрлэхдээ
системтэйгээр бодох, мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх, мэргэжлийн салбартаа хөрвөх
чадвар эзэмшүүлэх засаг, санхүүгийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, нягтлан бодох
бүртгэл, санхүүгийн онол, арга зүйг эзэмшүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
-
Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
Мэргэжлийн цөм мэдлэг
Ахисан түвшинд мэргэших боломж
-
Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
Системтэйгээр бодох чадвар
Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
-
Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны ур чадвар
Гадаад хэлээр харилцах чадвар
-
Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох
чадвар
Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
Хэрэглээ болгох чадвар
Мэргэжлийн манлайлал
Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Санхүү
Мэргэжлийн нэр: Санхүү
Индекс: 041201
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“Санхүү” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах
хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
-
Хөрөнгийн зах зээл
-
Олон улсын бизнес
-
Олон улсын санхүүгийн менежмент
-
Компанийн засаглал
-
Санхүүгийн эрсдлийн менежмент
-
Англи хэл
-
Мэдээллийн технологи, мэдээллийн систем
Төгсөөд ажиллах ажлын байр:
-
Санхүүгийн шинжээч
-
Санхүүгийн менежер
-
Хөрөнгө оруулалтын менежер
-
Эдийн засагч
-
Хянан шалгагч
-
Хөрөнгийн үнэлгээний менежер, брокер
-
Санхүүгийн байгууллагад удирдах албан тушаал
-
Санхүү эрхэлсэн захирал