БАГШ, МАТЕМАТИКИЙН БОЛОВСРОЛ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанар, авьяас чадамждаа суурилсан насан туршдаа суралцах чадвартай, дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх багш бэлтгэх
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Ахиц, амжилт, авьяас чадварыг хөгжүүлэгч багш
  • Шинжлэх ухаанч хандлагыг хэрэгжүүлэгч багш
  • Эрүүл дадал, зөв амьдрах арга, ухааныг хэрэгжүүлэгч багш
  • Сайн үйлийг хэрэгжүүлэгч багш болно
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Багш, математикийн боловсрол
Мэргэжлийн нэр: Математикийн багш
Индекс: 011401
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“Багш, математикийн боловсрол” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Бизнес төсөл
  • Энтрепренёр
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • STEAM хөтөлбөр
  • Санхүүгийн боловсрол олгох арга зүй
  • Гэгээ боловсролын төв англи хэлний хөтөлбөр
  • Бага насны хүүхдийн сэтгэл судлал
  • Бага насны хүүхдийн бие бялдар эрүүл мэнд
  • Оюутан урлан