ЭМ НАЙРУУЛАГЧ

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанар, мэргэжлийн ёс зүй, харилцааны ёс суртахуунтай, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, тухайн байгууллагадаа бүтээлчээр ажиллах мэргэжлийн ур чадвартай, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах эм зүйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх.
  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх, системтэйгээр төлөвлөх, яриа болон бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадварт суралцуулах.
  • Үйлчлүүлэгчдийг ая тухтай хооллох нөхцөл боломжоор хангах, удирдах, төлөвлөх, багийн ажилд дэмжлэг үзүүлэх, эргэх холбоогоор хангах, харилцагчийн үйлчилгээ, зөрчил дутагдал гомдол саналыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд суралцах.
  • Өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх, хамтран суралцах, багаар ажиллах чадвартай болох.
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах, хүлээсэн үүргийн дагуу хариуцлага хүлээх ухамсар, чадвар эзэмших.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Эм найруулагч
Мэргэжлийн нэр: Эм найруулагч
Индекс: 091601
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа:  3 жил
“Эм найруулагч” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Бизнес төсөл
  • Энтрепренёр
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Англи хэл
  • Ёс зүйн хичээл
Ажлын байрны чиглэл: Нийтийн үйлчилгээтэй эмийн сан, бүх шатны эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, сумын эмийн сан, эмийн үйлдвэрт эм найруулагч