ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Этүгэн их сургуулийн Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч Т.Золзаяа, ЭИС-ийн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Э.Эрдэнэбаяр нар 2025-2026 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ЭИС-ийн “Клуб-25”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, идэвхжүүлэх, цусны донорын өдөрлөгийг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах; цусны донорын эгнээг өргөжүүлэх сургалт, сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион байгуулах; доноруудыг алдаршуулах, урамшуулах; анагаахын оюутнууд цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцах, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний талаар сургалт мэдээлэл хийх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагаанд хамтран ажиллана.

ЭИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб “Цусны өдөрлөг” аян зохион байгууллаа

ЭИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клубээс жил бүр зохион байгуулдаг “Цусны өдөрлөг” ээлжит аян 2025 оны 2 дугаар сарын 2-10-ны өдрүүдэд хичээлийн II, IV байрууд, Student HUB-д зохион байгуулагдлаа. Тус сайн дурын аяны хүрээнд 380 гаруй багш, оюутан цусаа хандивлалаа.

Этүгэн их сургуулийн "Улаан загалмай клуб"-ийн гишүүд

Цусны өдөрлөгт Донорын холбооны хүндэт донор Д.Ургамал, Донорын холбооны хүндэт донор Ж.Бат-Өлзий, Б.Баттогтох, Цус сэлбэх үндэсний төвийн их эмч Н.Цэвэлмаа, Био анагаах судлаач, эмч О.Ариунхүслэн нарын 10 гаруй эмч, сувилагч, хүндэт доноруудын хамт ЭИС дээр ажиллалаа. Оюутан залуус цусаа хандивлаж сайн үйлсийн аянд нэгдсэнээр өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах, цусны бүлгээ тодорхойлж шинжилгээнд хамрагдах боломжтой. Нэг донорын 350 гр цус, цусан бүтээгдэхүүн 3 хүний амь авардаг.

Этүгэнчүүд  цус хандивлах аяны үеэр ЭИС-ийн Био-Анагаахын тэнхимийн 2018 оны төгсөгч, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Био анагаах судлаач, эмч  О.Ариунхүслэн, Био-Анагаахын тэнхимийн IV дамжааны оюутан, лаборант Д.Сайра нар ажиллалаа.