Этүгэн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" суралцагчдын ЭШХ-ын гуравдугаар шат 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр (I) Био-Анагаах, Эм зүй, (II) Сувилахуй, (III) Инженер, Хүмүүнлэг, Боловсрол судлал, (IV) Анагаах, УАУ, НАС гэсэн салбараар зохион байгуулагдаж нийт 77 судалгааны бүтээл хэлэлцүүлснээс 20 шилдэг бүтээл тодорлоо.
- Био-Анагаах, Эмзүйн салбарын тэргүүн байрыг Био-Анагаахын 501 ангийн оюутан С.Энхмэнд “Чихрийн шижин хэв шинж хоёроор оношлогдсон хүмүүсийн цусны сорьцноос геномын ДНХ ялгаж концентраци болон цэвэршилтийг тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр,
- Сувилахуйн салбарын тэргүүн байрыг Сувилахуйн 403 ангийн оюутан Б.Нарангарав “Тулгар төрөгч эмэгтэйн жирэмсний явцад гарч болзошгүй хүндрэлийг судалсан дүн” сэдэвт илтгэлээр,
- Инженер, Хүмүүнлэг салбарын тэргүүн байрыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 401 ангийн оюутан Б.Тулгабаатар “Хүчилтөрөгчийн үйлдвэрт түгээмэл тохиолдох гэмтэл, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр,
- Анагаах, НАС, УАУ-ы салбарын тэргүүн байрыг Анагаахын 304 ангийн оюутан Д.Нямдулам “Эмнэлэгт ажиллаж байгаа ажилчдын гар утасны дэлгэцээс S. aureus-ыг тодорхойлсон дүн” сэдэвт илтгэлээр тус тус манлайллаа.
I. БИО-АНАГААХ, ЭМЗҮЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД
Байр |
Судлаач оюутан |
Анги |
Удирдагч багш |
Судалгааны сэдэв |
---|---|---|---|---|
I байр |
С.Энхмэнд |
Био-Анагаах 501 |
Д.Баярлхагва Доктор, профессор |
Чихрийн шижин хэв шинж хоёроор оношлогдсон хүмүүсийн цусны сорьцноос геномын ДНХ ялгаж концентраци болон цэвэршилтийг тодорхойлсон дүн |
II байр |
Г.Оюунтөгс |
Био-Анагаах 501 |
Э.Энхтайван Магистр |
Жижиг эсийн бус гаралтай уушгины өмөнгийн үед EGFR генийг тодорхойлсон дүн |
III байр |
Х.Еркежан |
Био-Анагаах 501 |
Д.Амгаланзаяа Магистр |
Түлэгдсэн хүүхдийн шархны арчдасын шинжилгээнд антибиотик тэсвэржилтийг тодорхойлсон дүн |
IV байр |
С.Цэрэнбалжид |
Био-Анагаах 501 |
З.Батбаяр Магистр |
Олслиг халгайнаас ялгасан полисахаридыг зэсээр баяжуулсан дүн |
V байр |
Г.Хулан |
Био-Анагаах 201 |
Э.Энхтайван Магистр |
Липосомд суурилсан доксициклин хизлатын нянгийн эсрэг үйлчлэлийг судалсан дүн |
II. СУВИЛАХУЙ САЛБАРЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД
Байр |
Судлаач оюутан |
Анги |
Удирдагч багш |
Судалгааны сэдэв |
---|---|---|---|---|
I байр |
Б.Нарангарав |
Сувилахуй 403 |
Б.Сарангэрэл Дэд профессор |
Тулгар төрөгч эмэгтэйн жирэмсний явцад гарч болзошгүй хүндрэлийг судалсан дүн |
II байр |
П.Бадамгарав |
Сувилахуй 404 |
Т.Тэмүүлэн |
Сувилагч мэргэжлээр суралцаж буй төгсөх дамжааны оюутны өвчтөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг судалсан дүн |
III байр |
О.Мичидмаа |
Сувилахуй 403 |
Г.Шүрэнмягмар Магистр |
Өмөн өвчтөний хооллолтын эрсдэлийн судалгаа |
IV байр |
Ц.Буянзаяа |
Сувилахуй 401 |
Э.Энхтайван Магистр |
Сувилагч нарийн мэргэжилдээ хандах сэтгэл ханамжийн байдлыг судалсан дүн |
V байр |
Т.Анхцэцэг |
Сувилахуй 403 |
Б.Сарангэрэл Дэд профессор |
Оюутны жирэмслэлтээс сэргийлэх аргын талаар мэдлэгийг тодорхойлсон дүн |
III.ИНЖЕНЕР, ХҮМҮҮНЛЭГ САЛБАРЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД
Байр |
Судлаач оюутан |
Анги |
Удирдагч багш |
Судалгааны сэдэв |
---|---|---|---|---|
I байр |
Б.Тулгабаатар |
ЭТТИ 401 |
В.Мөнххэрлэн Магистр |
Хүчилтөрөгчийн үйлдвэрт түгээмэл тохиолдох гэмтэл, шийдвэрлэх арга зам |
II байр |
Э. Сосорбарам |
ЭТТИ 401 |
Н.Биндэръяа Магистр |
Triology брендийн clinac ix” шугаман хурдасгуур аппаратын фотон цацрагийн комишионинг, түүний ач холбогдлыг судлах нь |
III байр |
О. Билгүүн |
ПХ 401 |
Л.Нямхүү магистр |
Даатгалын зуучлалын веб сайт |
IV байр |
М.Мөнгөнсүх |
ПХ 401 |
С. Бямбасүрэн Магистр |
Хоол, хүнс дэх сахарын агууламжийг тооцоолох веб сайт |
V байр |
А.Балдансүрэн |
ЭТТИ 401 |
Б. Батцэцэг Магистр |
Ai суурилсан маммографи аппаратын ашиглалт, өнөөгийн байдал |
IV.АНАГААХ, НАС, УАУ-Ы САЛБАР ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД
Байр |
Судлаач оюутан |
Анги |
Удирдагч багш |
Судалгааны сэдэв |
---|---|---|---|---|
I байр |
Д.Нямдулам |
АНА 304 |
Э.Энхтайван Магистр |
Эмнэлэгт ажиллаж байгаа ажилчдын гар утасны дэлгэцээс S. aureus-ыг тодорхойлсон дүн |
II байр |
Г.Оюунбилэг |
НАС 508 |
Ц.Тамираа Магистр |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүдний цоорлын эрчим болон стрептококкын тархалт тооцсон дүн |
III байр |
М.Учралтмаа |
НАС 301 |
Э.Лхагвадулам |
Шүдний эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинжийг тодорхойлсон дүн |
IV байр |
Г.Алтанбилэг |
НАС 511 |
Д.Уранчимэг Доктор, профессор
|
Эрүүний хугарлын шалтгаан, байршил, эмчилгээний аргуудыг харьцуулан судалсан нь |
V байр |
Ц.Баяржавхлан |
НАС 508 |
Ч.Булган
|
Шүдний имплантын макро бүтэц, дөрвөлжин эрчлээс ба v-хэлбэрийн эрчлээсийг харьцуулсан үр дүн |
Эрдэм шинжилгээний хурлын 3 шат тус бүрийг зохион байгуулсан нарийн бичгүүд, зохион байгуулагч, салбар бүрийн хуралдаанд хариуцлагатай ажилласан эрхэм хүндэт судлаач, эрдэмтэн шүүгч нартаа хамтран ажилласанд онцгойлон талархаж байна.
Этүгэн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" суралцагчдын ЭШХ-ын нэгдүгээр шатанд 201, хоёрдугаар шатанд 131, гуравдугаар шатанд 77 бүтээл хэлэлцүүлэхэд оюутан судлаачдыг бэлтгэж, амжилттай удирдсан эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА