Этүгэн их сургуулийг зорьсон олон улсын хүүхдүүд

Энэ зун Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Номын садад” олон улсын соёлын зуслан 7–18 насны хүүхдүүдэд мэдлэг, нөхөрлөл, шинэ соёлын ертөнцийг нээж өглөө. Энэхүү хөтөлбөрийг БНХАУ-ын ӨМӨЗО дахь “Номын садад” олон улсын соёлын солилцооны төв, Улаанбаатар хотын “9G Entertainment”, Эрдэнэт хотын “Чинлао” хятад хэлний сургалтын төв хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол, Хятад, Япон гурван улсын багш, сурагчид нэгэн дээвэр дор чуулсан нь онцлог байв.

“Номын садад” нь БНХАУ-д 9 жил дараалан, Япон улсад 2 удаа амжилттай хэрэгжиж байсан түүхтэй. Харин энэ жил Монголд зочилсоноороо хүүхдүүдэд эх орноо гадаад найз нөхөддөө таниулах, өөр соёл, хэлтэй танилцах, өөрийн ертөнцийг тэлэх боломжийг олгов.

Өдрүүдийн турш оролцогчид Төрийн ордон, Чингис хааны музей, Астропарк, Улсын драмын эрдмийн театр зэрэг түүх, шинжлэх ухаан, урлагийн онцлох газруудтай танилцсан юм. Хөтөлбөрийн төгсгөлд тэд Этүгэн их сургууль болон шинээр нээгдсэн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн орчин, сургалтын хөтөлбөртэй биечлэн танилцав.

Хүүхдүүдийн сэтгэл хөдөлсөн харц, Этүгэн ЕБС-д элсэх хүсэлтэйгээ илэрхийлж байсан мөчүүд нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй урам зориг байлаа.