ДАДЛАГЫГ ЯПОН УЛСАД

Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуулийн Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд нь япон, солонгос, герман хэлийг сонгон  суралцдаг.

2023-2024 оны хичээлийн жилд 16 оюутан япон хэлний төвшин тогтоох шалгалтанд амжилттай тэнцэж сертификатаа гардан авч, Япон улсад урт богино хугацаагаар дадлага хийх эхний даваагаа давсанд баяр хүргэе.

Япон хэлний хичээл зааж, Япон улсад дадлага хийх, төгссөний дараа New japan academy-д тэтгэлгээр суралцахад хамтран ажилладаг Мика монголиа компаний хамт олонд талархал илэрхийлье.