ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, Узбекистаны Үндэсний их сургуулийн профессорууд зочиллоо.

2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, Узбекистаны Үндэсний их сургуулийн профессорууд Этүгэн их сургуульд хүрэлцэн ирж, оюутнуудад лекц уншиж, Student HUB, Төв усан бассейны үйл ажиллагаа, сургуулийн сургалт судалгааны орчинтой танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Зочдын бүрэлдэхүүн:

  • Евгений Иванович Лиштованный – Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Эрхүүгийн их сургуулийн зөвлөх, профессор
  • Кобзева Ольга Петровна – Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Узбекистан улсын Үндэсний их сургуулийн түүхийн факультетын багш, профессор
  • Сажиков Виталий Игоревич – ОХУ-ын А.М. Горчаковын нэрэмжит нийтийн дипломатын дэмжих сангийн мэргэжилтэн
  • Шомбуева Баирма Владимировна – Буриад улсын Дорнод Сибирийн Удирдлага, технологийн улсын их сургуулийн Гадаад харилцааны газрын дарга
  • Даваажавын Баяртогтох – Буриад улсын Дорнод Сибирийн Удирдлага, технологийн улсын их сургуулийн Монгол Улс дахь төлөөлөгч