“НӨХӨРЛӨЛ” ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Оюутнуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, бүтээлч оролцоог дэмжих, оюутны клубийн үйл ажиллагааг сурталчлах, клубүүдэд шинэ гишүүд элсүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НӨХӨРЛӨЛ” фестиваль энэ жил гурав дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.

 

Нөхөрлөл фестивальд оролцсон клубүүд хичээлийн I, V байр, Student HUB болон гадаа талбайд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд “Oasis Band” хамтлаг, Эм зүй 204 ангийн оюутан С.Хишигжаргал, “Этүгэн Талст” dance crew хамтлагууд уран бүтээлээ толилуулж, оюутнууд, багш ажилчид болон клубүүдийн төлөөлөл өргөнөөр оролцов.

 

Арга хэмжээний үеэр оюутны клубүүдийн идэвх, бүтээлч үйл ажиллагааг үнэлж True doctors club, Research doctors club, EDSA, CSE, Зүрх судлаач клуб, Оюунлаг Этүгэн клуб, Манлайлагч эмч клуб, Этүгэн Талст, Сканож, Melody, MCB, BioMeD, Оюутан урлан клуб, Мейрим, Яаралтай тусламжийн клуб, ACDS, Уламжлалтын эмч клуб, Diamond, Сувилахуйн оюутны зөвлөл, Megidise, Oasis band, E-Volunteer зэрэг нийт 22 клубт батламж, дурсгалын зүйлс гардууллаа.

 

Фестивалийн үеэр Сэтгэл зүй судлал клуб шинээр байгуулагдаж, анхны гишүүдээ бүртгэж байгаа талаар тус клубийн гишүүн Анагаах 606 ангийн оюутан Д.Уртнасан танилцуулга мэдээлэл хийж байв.

 

Мөн НАСС-ийн 305 ангийн оюутан Н.Батгэрэл “Tarot” хөзрийн мэргийг сонирхолтой байдлаар тайлбарласан нь фестивалийн нэг онцлох үзүүлбэр байв.

 

Түүнчлэн “Сохор болзоо”, “Бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-д ур чадвар, авьяасаараа К.Хүслэн тэргүүлж, “Open Mic”, хаалтын үдэшлэг зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа.

 

“НӨХӨРЛӨЛ” фестиваль нь оюутнуудын авьяас чадвар, нөхөрлөлийг бэхжүүлж, хамтдаа хөгжих, бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлсэн уламжлалт арга хэмжээ болон төлөвшиж байна.

 
 
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
Нөхөрлөл фестивал 25
1/40