НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛИАС “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Этүгэн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг Нүүр ам судлалын сургууль (НАСС)-аас “Шүдний эмчийн мэргэжлийг таниулах, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих”-ийг зорилго болгон 2025 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийг Нүүр амны их эмч мэргэжлийн V дамжааны оюутнууд багш нарынхаа удирдлага дор амжилттай зохион байгуулсан бөгөөд Этүгэн сургуулийн багш, оюутнуудаас гадна Нийслэлийн ерөнхий боловсролын II, V сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов. Оюутнууд амны хөндийн эрүүл ахуй болон шүдний эмчилгээний чиглэлээр олон нийтэд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийж, VR технологиор шүд авах, шүд өрөмдөх, мэдээгүйжүүлэлт шүд авах процесс, шүдний бүтэц, эмчилгээний процесс, багаж хэрэгслийн хэрэглээг танилцуулж, өдөрлөгт оролцож буй зочдод мэргэжлийн ойлголт өглөө.

Өдөрлөгт оролцсон сурагчид сургуулийн сургалтын орчин, лаборатори, дадлагын өрөө, номын сан, спорт заалтай танилцаж, мэргэжлийн талаар сонирхон асууж, өөрсдөө туршин үзэх боломжтой байв.

V сургуулийн 10д ангийн сурагч Г.Оджаргал: “НАСС-ийн оюутан ах, эгч нар шүдний бүтэц, эмчлэх процессыг маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Өдөрлөгт оролцож олон зүйлийг мэдэж авсандаа баяртай байна.”

V сургуулийн 10д ангийн сурагч Б.Мөнхжин: “Шүд арчилгаа болон эмчилгээний талаар өргөн мэдлэгтэй боллоо. Цаашид шүдний эмч болох хүсэл төрлөө.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өдөрлөгийн үеэр сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нүүр амны их эмч мэргэжлийн III дамжааны оюутан Ж.Номуундарьд “Нүүр ам судлалын сургуулийн нэрэмжит тэтгэлэг” гардууллаа.

 Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд зарласан сүлд дуу болон лого зохиох уралдаанд амжилттай оролцсон 401 ангийн оюутан Г.Энхболд, 505 ангийн оюутан А.Энх-Орчлон, 502 ангийн оюутан Ч.Мөнхтэнгэр нарт батламж гардуулав.

Мөн АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хүүхэд хамгаалахын түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй “Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдийг хамгаалах” төслийн мэргэжилтэн М.Мөнхдорж “Хүн худалдаалах гэмт хэрэг, кибер орчны аюул, урьдчилан сэргийлэх арга” сэдвээр лекц уншиж, аливаа мэдээлэлд хэт итгэхгүй, хэрсүү байж өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг зөвлөв.

“Эрүүл шүд – Гоё инээмсэглэл!”

 

 

 
 
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
NAS udurlug
1/19