Хүмүүнлэгийн сургууль “GLAMOUR” ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Хүмүүнлэгийн сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн Маркетинг менежментийн хөтөлбөрийн IV курсийн оюутнууд “Брэнд менежмент” хичээлийн хүрээнд “GLAMOUR” ХХК-д мэргэжлийн дадлага хийж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Тус компанийн борлуулалтын менежер Э.Солонго менежер хүний ур чадвар, байгууллагын дотоод үйл ажиллагаа, дүрэм журам, брэндийн зах зээл болон эдийн засагт үзүүлэх нөлөө, брэндийн нэр хүнд, хэрэглэгчийн итгэлцэл, ялгарал зэрэг сэдвээр оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, туршлага хуваалцсан юм.

Цаашид Эдийн засаг, менежментийн тэнхимийн оюутнууд семинарын хичээлийн дадлага болон төгсөх курсийн үйлдвэрлэлийн дадлагыг “GLAMOUR” ХХК-д хийх боломж бүрдэж, хамтын ажиллагааг шат дараатайгаар өргөжүүлэн ажиллахаар боллоо.

“GLAMOUR” ХХК нь 100 жилийн түүхтэй Германы алдарт BOSS, BURBERRY брэндүүдийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр импортлогч, 15 жилийн туршлагатай компани юм.

Хамтран ажилласан “GLAMOUR” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.