.jpg)
Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургууль БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран Солонгосын соёлын өдөрлөгийг 2026 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Кён-Ин их сургуулийн 30 гаруй оюутан, багш, орчуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд үйл ажиллагааг Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч Д.Гүндэвсамбуу, Б.Дүүрэнзул нар гардан хариуцаж, Сувилахуйн сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг, багш Ө.Сарангэрэл, О.Сарантуяа, С.Амгалан, Г.Шүрэнмягмар, Н.Жавзандулам, Ц.Батчимэг, Я.Бадамхорол, Д.Гүндэвсамбуу, Э.Алтаншагай, Н.Марал, О.Хулан, Ч.Бямбасүрэн, Ч.Эрдэнэчимэг, орчуулагч С.Саранчимэг, Ц.Чулуунцэцэг, Г.Мишээл, Т.Энхмаа, Г.Хонгорзул, Я.Миеэсүрэн нар хамтран ажиллалаа.
Соёлын өдөрлөгийг тус сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, инновац эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Насанбаяр болон Кён-Ин их сургуулийн профессор Кан-На-Гюн нар нээж үг хэлсний дараа Этүгэн их сургуулийн болон Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутнууд мэндчилгээ дэвшүүлж үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн.
.jpg)
Өдөрлөгийн 2 өдрийн хугацаанд Кён-Ин их сургуулийн багш, оюутнууд K-Language, K-Culture, K-Beauty, K-Pop, K-Nursing нэртэй таван өртөөг дэлгэсэн бөгөөд сувилахуйн мэргэжлийн I-IV дамжааны оюутнууд багш нарын хамт өртөөгөөр аялж Солонгосын үндэсний соёл, сувилахуйн ур чадварт суралцаж, харилцан туршлага солилцон, найрсаг нөхөрлөл, дурсамж дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэв.
.jpg)
Мөн Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Кан-На-Гюн “БНСУ дахь сувилахуйн боловсрол ба карьерын замнал” сэдвээр лекц уншиж, Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, онцлогийн талаар оролцогчдод танилцуулсан юм.
.jpg)
Үйл ажиллагааны төгсгөлд Этүгэн их сургуулийн ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд хоёр улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон дурьдаж, Кён-Ин их сургуулийн төлөөлөгчдөд сертификат, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд оролцогчид өдөрлөгийн талаар сэтгэгдлээ хуваалцан, баярлаж талархсанаа илэрхийлэв.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)