“Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Этүгэн их сургуулийн ректор Б.Батсэрээдэнэ болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Заяабаатар нар урт хугацааны түншлэлийн хамтын ажиллагааны гэрээнд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэ арга хэмжээнд Этүгэн их сургуулийн талаас: ТУЗ-ын дарга, академич С.Нямзагд, сургалт эрхэлсэн дэд зарирал Ц.Мөнгөнцэцэг, гадаад харилцааны хэлтэсийн менежер  Л.Гүрбазар, Этүгэн их сургуулийн Орхон салбар сургуулийн сургалтын менежер С.Цэрмаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн талаас эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Ариумаа нар байлцав.

Урт хугацааны түншлэлийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Европын Холбооны Erasmus+хөтөлбөр, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр,болон “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн санхүүжилттэй судалгааны ажил хамтран гүйцэтгэх, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндэсний болон байгууллага хоорондын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан туршлага солилцох, оюутны судалгааны ажлыг хамтран удирдах, зөвлөх зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдээ тусгажээ.

Хоёр сургуулийн урт хугацааны түншлэлийн хамтын ажиллагаа нь халуун дотно, чинь сэтгэлээсээ байхыг онцлон тэмдэглэлээ.

 

Гадаад харилцааны хэлтэс