.jpg)
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Эм зүйн сургуулийн багш Б.Энхгэрэл, жолооч Ч.Бат-Амгалан, Барилга захиалагчийн албаны зөвлөх инженер Ц.Отгонтуяа нар “Алтан гадас” одонгоор, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Мягмардалай, Анагаахын суурь эрдмийн тэнхимийн багш Д.Мөнгөншагай, Эм зүйн сургуулийн захирал С.Идэртунгалаг нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Боловсролын сайдын тушаалаар Этүгэн мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Цолмон “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдлаа. Энэхүү нэр хүндтэй шагналуудыг Этүгэн их сургуулийн ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд, ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ нар гардуулан өгсөн юм.
Төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй Этүгэнчүүддээ халуун баяр хүргэж, ажлын гялалзсан амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Та бүхэн бидний бахархал юм.