
Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" багш нарын ЭШХ-ын гуравдугаар шат 2026 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр зохион байгуулагдаж, 5 шилдэг судалгааны бүтээл тодорлоо.
Багш, судлаачдаас тэргүүн байрыг Био-Анагаах тэнхимийн ахлах багш Э.Энхтайван нарын “Липосомд бүрхэгдсэн антибиотикийн арьсны эдгэрэлтийн үр нөлөөг харьцуулсан үнэлгээ” сэдэвт илтгэлээр тэргүүн байр эзэлж манлайлсан байна.
| Байр | Судлаач | Тэнхим | Судалгааны сэдэв |
|---|---|---|---|
| I байр | Э.Энхтайван нар | Био-Анагаахын тэнхим | Липосомд бүрхэгдсэн антибиотикийн арьсны эдгэрэлтийн үр нөлөөг харьцуулсан үнэлгээ |
| II байр | М.Баярбилэг, Г.Мөнхтөр нар | Инженер, технологийн сургууль | Цахим ирц бүртгэлийн системийн үр нөлөө,туршилтын шинжилгээ |
| III байр | М.Амангүл, Д.Амгаланзаяа нар | Био-Анагаахын тэнхим | В вирусийн халдвартай эхээс төрсөн хүүхдийн гепатит В-ийн тандалт, дархлаажуулалтын дараах дархлаа тогтцыг тодорхойлсон дүн |
| IV байр | Г.Ган-Эрдэнэ нар | Инженер, технологийн сургууль | Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эмнэлгүүдэд дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн хүргэх боломжийн судалгаа |
| V байр | Г.Шүрэнмягмар нар | Сувилахуйн сургууль | Сувилагч нарын NANDA ангилалд суурилсан сувилгааны оношийн сонголт, мэдлэгийг судалсан дүн |
Тэргүүн байруудад судлаачдын бүтээлүүд нь шинэлэг санаа, судалгааны арга зүй, онол практикийн ач холбогдол, судалгааны үр дүнгийн бодит байдлыг шүүгчид өндрөөр үнэлсэн.
"Эрдмийн зул" багш нарын ЭШХ-ын гуравдугаар шатанд манлайлсан судалгааны бүтээлүүдийг дараах байдлаар урамшуулан шагналаа.
| Байр | тоо | Шагнал | Мөнгөн дүн |
|---|---|---|---|
| Тэргүүн | 1 | Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 100 хувийн эрх олгох батламж | 500 000₮ |
| Тэргүүн дэд | 1 | Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 80% олгох эрхийн бичиг | 400 000₮ |
| Тэргүүн гуравдугаар | 1 | Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 60% олгох эрхийн бичиг | 300 000₮ |
| Тусгай | 2 | Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 40% олгох эрхийн бичиг | 200 000₮ |
Багш нарын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан нарийн бичгүүд, зохион байгуулагч, эрдэмтэн судлаач, шүүгч нар хамтран амжилттай ажилласанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА