Этүгэн их сургуулийн магистрын 22 дахь, гадаад бакалаврын 2 дахь удаагийн төгсөгчид дипломоо гардан авлаа

Төгсөлтийн ёслол

Этүгэн их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн магистр, бакалаврын 22 дахь удаагийн болон гадаад бакалаврын 2 дахь удаагийн төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг, дардас гардуулах ёслол 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр "Улаанбаатар" театрт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

  1. Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, эм зүй, био-анагаах ухаан, сувилахуй, эмнэлгийн тоног төхөөрмжийн ашиглалтын магистрын хөтөлбөрийн – 36
  2. Бакалаврын хөтөлбөрийн – 60 төгсөгч нийт 96 төгсөгч дипломоо гардан авлаа.

Ёслолын ажиллагааг Этүгэн их сургуулийн ректор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ нээж, төгсөгчдөд хандан:

Ректор Б.Батсэрээдэнэ үг хэлэв

"Этүгэн их сургуулийн төгсөгч залуу мэргэжилтнүүд ээ, та бүхэн бол ЭИС-ийн нэрийн хуудас юм. Үе үеийн төгсөгчдийн амжилтаар сургуулийн түүх улам баяжиж байдаг. Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэн, эх орон, нийгмийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлон хэллээ.

БНХАУ-ын 28 иргэн дипломоо гардан авч, эмчийн тангаргаа өргөн, Этүгэн их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэв.

Төгсөгчид тангараг өргөв
Төгсөгчид тангараг өргөв

Онцлох дипломтой төгсөгчид

  1. Г.Ган-Эрдэнэ – Техникийн ухааны магистр
  2. Хибатай Ахтоты – Эм зүйн магистр
  3. YIN ZE LIN – Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан – Хүний их эмч
  4. CHEN LE YI – Нүүр амны их эмч

Магистрын хөтөлбөрөөр төгсөгчдийн судалгааны бүтээлүүдээс дараах ажлуудыг онцлов.

Магистрын судалгааны бүтээл
Магистрын судалгааны бүтээл
  1. Био-Анагаахын ухааны магистр Төмөрпүрэвийн Тэмүүлэн Липосом гарган авах, түүнийг эмийн бэлдмэл зөөвөрлөгчөөр ашиглах боломж
  2. Сувилахуйн магистр Батсүхийн Оюун-ЭрдэнэЭрчимт эмчилгээний тасгийн сувилагчийн ажлын ачааллыг судалсан дүн
  3. Сувилахуйн магистр Бумчингийн СоёлзулХорт хавдартай өвчтөний арьсны асаргааны талаарх асран хамгаалагчийн мэдлэгийн судалгаа
  4. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын магистр Ганбатын Ган-ЭрдэнэУлаанбаатар хотын алслагдсан дүүргийн эмнэлгүүдэд дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн хүргэх боломж
  5. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын магистр Цогоогийн ХосбаярХиймэл оюун ухаанд суурилсан маммографийн төхөөрөмжийг ашиглахад клиник инженерт тулгамдаж буй асуудал
Дэд захирал Ц.Мөнгөнцэцэг

Этүгэн их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг ректорын төгсөлтийн тушаалыг уншиж танилцуулан, төгсөгчдөд эзэмшсэн мэргэжлээрээ ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж, Этүгэн их сургуулийн нэр хүндийг өндөрт өргөхийг уриалав.

Ёслолын ажиллагаанд Боловсролын ерөнхий газар, БНХАУ-ын Хэнань мужийн Боловсролын их сургууль, Этүгэн их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, хүндэт зочид төлөөлөгчид оролцож, төгсөгчдөд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Ёслолын ажиллагаа

Мөн магистрын төгсөгчдийг төлөөлөн Техникийн ухааны магистр Г.Ган-Эрдэнэ, гадаад төгсөгчдийг төлөөлөн БНХАУ-ын иргэн Yin Zelin болон Chen Leyi нар талархлын үг хэлж, багш, хамт олон, гэр бүлдээ чин сэтгэлийн талархал илэрхийлэн, цаашдын мэргэжлийн замналдаа хүнлэг ёс, мэдлэг, ур чадвараа эрхэмлэн ажиллахаа илэрхийллээ.

Талархлын үг хэлэв

Төгсөлтийн ёслолын үеэр Монгол Улсын Төрийн далбаа, Этүгэн их сургуулийн тугийг хүндэтгэн залж, Төрийн дуулал эгшиглүүлэн, урлагийн тоглолт, төгсөгчдийн мэндчилгээ, баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь онцлог байлаа.

Ёслолын арга хэмжээ

Төгсөгчдөдөө аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

 
 
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
Төгсөлтийн ёслол
1/47