Монгол улсад зохион байгуулагдаж буй СОР-17 хуралтай холбоотойгоор БШУЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу шинээр элсэгчдийн бүртгэл, сургалтын үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тухай мэдээллийг хүргэж байна.
Этүгэн их сургуульд шинээр элсэгчдийн бүртгэл, хичээл баталгаажуулалт болон сургалтын үйл ажиллагааны хуваарь
(2026-2027 оны хичээлийн жил)
| № | Үйл ажиллагаа | Хэрэгжих хугацаа | Хэлбэр / Байршил | Дэлгэрэнгүй мэдээлэл |
|---|---|---|---|---|
| 1 | Суралцах эрхийн бичиг авсан шинэ элсэгчид оюутны код олгох | 2026.08.20 | Элсэгчийн бүртгэлтэй е-майл хаяг руу мэдээллийг илгээнэ | Этүгэн их сургуулийн удирдлага мэдээллийн системд нэвтрэх, бүртгүүлэх, оюутны анкет бөглөх, сургалтын төлбөр төлөх, сургалтын гэрээ хийх, хичээлийн хуваарь харах, дотуур байрын хүсэлт илгээх, цагаан халад, мэс заслын цамц, өмдний талаарх шинэ элсэгчдэд зориулсан заавар, мэдээллийг илгээнэ. |
| 2 | Суралцах эрхийн бичиг авсан шинэ элсэгчдийн бүртгэл | 2026.08.21 – 08.31 | Цахимаар | - Элсэгчдэд зориулсан заавар, мэдээллийн дагуу цахимаар бүртгэлээ хийнэ. - Мөн таны бүртгэлтэй утас руу Этүгэн их сургуулиас багш холбогдож бүртгэл, сургалтын төлбөр төлөх, хичээлийн хуваарь баталгаажуулах, харах болон бусад заавар, зөвөлгөө өгнө. |
| 3 | Сургалтын төлбөр төлөх | 2026.08.21 – 08.31 | Цахимаар | Этүгэн их сургуулийн удирдлага мэдээллийн системд үүсгэсэн тухайн мэргэжлийн хөтөлбөрийн Сургалтын төлбөрийг QR код ашиглан банкны аппикейшнээр хялбар, хурдан төлөх боломжтой. Сургалтын төлбөрөөс хамгийн багадаа 60 хувийг төлж бүртгүүлнэ. |
| 4 | 1-р дамжааны хичээл баталгаажуулалт | 2026.08.24 – 08.31 | Цахимаар | Этүгэн их сургуулийн удирдлага мэдээллийн системээр хичээл баталгаажуулалт хийж хуваарийг зааврын дагуу харна. |
| 5 | Дотуур байрны бүртгэл, байранд орох хугацаа | 2026.08.24-8.28-ны дотор Этүгэн их сургуулийн удирдлага мэдээлийн системээр бүртгэнэ. Оюутны байранд 09 сарын 11-13-нд оруулна. |
Цахимаар | Шинэ элсэгчид тухайн мэргэжлийн сургалтын төлбөр төлж, хичээл баталгаажилт хийсэн бол Этүгэн их сургуулийн удирдлага мэдээллийн системээр хүсэлтээ илгээнэ. |
| 6 | Онлайн хичээл | 2026.09.01 – 09.11 | Цахимаар | Хичээл 2 долоо хоногийн турш цахимаар явагдана. |
| 7 | Танхимын хичээл | 2026.09.14-нөөс | Сургуулийн байранд | Танхимын хичээл хуваарийн дагуу явагдана. |
| 8 | Хувцаслалт (эрүүл мэндийн салбарын оюутан цагаан халад, мэс заслын цамц, өмд өмсөнө) | 2026.09.14-09.18 | Өөрийн биеэр захиалга өгч худалдан авна. | 2026 оны 09 сарын 14-нөөс танхимаар орох Баримжаа олгох, мэргэжлийн удиртгал хичээлээр цагаан халад, хувцаслалтын хичээл орсны дараа Этүгэн логотой стандарт цагаан халад, мэс заслын цамц, өмд өмсөнө. |
| 8 | Өөр сургуулиас шилжин ирж суралцах болон хос, хавсарга мэргэжлээр суралцахаар хүсэлт гаргасан элсэхийг хүсэгчдийн бүртгэл | 2026.08.20-08.31 | Өөрийн биеэр | Этүгэн их сургуулийн хичээлийн 1 байранд 209 тоот өрөөнд бүртгэнэ. |
| 9 | Суралцах эрхийн бичиг аваагүй нэмэлт элсэлтээр элсэхийг хүсэгчдийн бүртгэл | 2026.08.17-08.31 | Өөрийн биеэр болон цахимаар | Этүгэн их сургуулийн хичээлийн 1 байранд 209 тоот өрөөнд бүртгэнэ. |
🎓 Шинэ хичээлийн жилд нь амжилт хүсье!