.jpg)
Этүгэн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн АСЭТ-ийн багш, АУ-ы доктор, дэд профессор М.Оюундэлгэр Тайванийн Тайпей хотын Олон улсын конвеншн центрад 2026 оны 10 дугаар сарын 02–04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “19th Asian Society of Clinical Pathology and Laboratory Medicine Congress 2026” (ASCPaLM) болон “Asia Pacific Conference of Transplantation Immunogenetics and Blood Transfusion 2026” (APCTIBT) олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцлоо.
Тэрбээр тус эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр уригдан, Азийн салбар хуралдаанд “Монгол Улс дахь лабораторийн анагаах ухааны салбарын хүний нөөцийн боловсрол, бүрдүүлэлт болон тогтвор суурьшилтай ажиллуулах стратеги” (Education, Recruitment, and Retention Strategies for the Laboratory Medicine Workforce in Mongolia) сэдэвт илтгэл тавьж, Монгол Улсын лабораторийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон улсын эрдэмтэн, судлаачдад танилцуулав.
.jpg)
Мөн энэ үеэр Тайванийн Тайпей анагаахын их сургуулийн профессор Shabbir Syed Abdul (MD, MSc, PhD)-тэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Энэхүү үйл явдал нь Этүгэн их сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын лабораторийн анагаах ухааны хөгжил, туршлагыг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой юм.
Эрдэмтэн, профессор багшдаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
.jpg)