ЭТҮГЭН ИРВЭСҮҮД БАГ ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ТЭМЦЭЭНИЙ LEVEL 1 ШАТАНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Этүгэн ирвэсүүд багийн Хятад улс дахь эхний тэмцээнээ амжилттай дуусган 2-р байр эзлэн Мөнгөн цом, медал 30.000 юаны шагнал хүртсэн билээ. Тэд 2024.01.24 -нд болон дараагийн тэмцээн болох LEVEL 1 шатандаа бэлдэн Хятад улсад байрлаж, өдөр бүрт бэлтгэлээ хийн, тоглолтын хувилбар тактикаа амжилттай боловсруулсаны үндсэн дээр Хүрэл медаль хүртлээ. 

 

Etugen MGL 51 - 55 Bing si quan CHINA

Маш ширүүн өрсөлдөөний дүнд өрсөлдөгч баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн 3 онооны шидэлтийг амжилттай болгосноор эхний тоглолтондоо Монголын Этүгэн ирвэсүүд баг хожигдлоо.

 

Etugen MGL 60- 45 Tuo xin CHINA

Хятад улсад олон улсын тэмцээнд оролцож буй Этүгэн ирвэсүүд 2 дахь тэмцээний 2 дахь тоглолтоо хийлээ. Эхний 3 үе оноо тэнцүү явсан. Холбон тоглогч Г.Ганхөлөг солилцооноос оночвчтой дамжуулалт хэд хэдийг амжилттай өгч, мөн алдаатай довтолгоо хийж хэрэгтэй алдаа салгасан.

Энэ тоглолтын шилдэг тоглогчдоор онцолвол: Энх-Амар, Баярбат, Нямцогт нар байсан бол бусад тоглогчид үүргээ сайн биелүүлж бүгд жигд тоглоцгоосон байна.

 

01.24 Etugen 97-39 Chizong

01.24 Etugen 55-49 Brothers

 

ИЙНХҮҮ #Level_1 ШИЛДЭГ 12 БАГААС ШИГШЭЭ ШАТАНД ШАЛГАРЛАА.

 

FINAL FOUR

Etugen 64 🆚 68 Хөх хотын Залуучуудын шигшээ

Хятад улсад ОУ-ын оюутны тэмцээнд орж буй Этүгэн их сургууль -ийн оюутны 1-р Этүгэн Ирвэсүүд баг шилдэг-4 орж Final Four тоглолтоо Хөх хотын залуучуудын топ-1 багтаа хийж 4 оноогоор харамсалтай хожигдлоо. Тус шигшээ багийн бүрэлдэхүүнд 2.5 см -аас 2 метр 17 см нуруутай 3-4 төвийн тоглогч байсан ч манай улсын багийн хувьд хүндхэн учраа байлаа. 

Ингэснээр манай баг маргааш өглөө Хүрэл медалын төлөө тоглохоор болж байна.

 

Etugen Univ MGL 64 🆚  40 Хөх хотын 2-р залуучуудын шигшээ 

Өнөөдрийн тоглолтын шилдэг Төвийн тоглогч ЭНХ-АМАР байсан бол багийн бүх тоглогчид өөрсдийн үүргээ жигд сайн үзүүлж энэхүү хариуцлагатай тоглолтонд хожил байгууллаа.

Хятад улсад зохиогдсон ОУ-ын оюутан залуучуудын тэмцээнд "Хүрэл" медаль Этүгэн Ирвэсүүд баг хүртлээ.

Ийнхүү Ц.Самдан дасгалжуулагчтай, Г.Өгөөдэй ахлагчтай Этүгэн их сургууль -ийн оюутны 1-р шигшээ баг 2024 оны 01.13-02.28 хооронд Хятад улсад хоёр тэмцээнд оролцохдоо :

1. Олон үндэстний Оюутны тэмцээн Level 2 Мөнгөн медаль 🥈30.000 юань

2. ОУ-ын Оюутан залуучуудын универсад Level 1 Хүрэл медаль  10.000 юань амжилттай оролцлоо. 

Энэхүү Хүрэл медалын шагналыг Хятад Улсыг Үндэсний эмэгтэй шигшээ багийн төвийн тоглогч Sun Meng Run гардуулан өгсөн нь онцлог байлаа.

 

Тус тэмцээнд явах бололцоо, чиглэл өгч үргэлж багийнхаа төлөө байдаг МУГД О.Баярцогт дасгалжуулагч таньд юуны өмнө баярлалаа гэж хэлэе.

Сургалтын чөлөө олгож оюутан тамирчидаа дэмжсэн Этүгэн их сургуулийн удирдлага, сургалтын албаны хамт олонд баярлалаа. Мөн дэмжиж тусалсан #MCBA Оюутны лигийн хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлье.

Эцэст нь Монгол улс, Этүгэн их сургууль, клубын нэрийг өндөрт өргөж медаль хүртсэн туслах дасгалжуулагч Ц.Самдан, багийн тамирчид болох Өгөөдэй, Энх-Амар, Ганхөлөг, Нямцогт, Шижирхүү, Баттөр, Баярбилэг, Баярбат, Өнөмөнх нартаа баяр хүргэе!

Aмжилт фитнесс TG SPORT