Улаанбаатар хот болон орон нутгаас элсэлтийн болзол хангаж суралцах эрхийн бичиг авсан шинэ элсэгчдийн бүртгэл 2024 оны 08 сарын 20-31 хооронд хичээлийн II байранд явагдаж байна.
Тус сургууль гуравдах удаагийн үндэсний хэмжээнд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн (гэрчилгээг харах) бөгөөд 14 сургалтын хөтөлбөрөө дотоодод болон АНУ-ын Бизнесийн сургууль, сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP), Инженерийн шинжлэх ухаан, информатик, байгалийн шинжлэх ухаан ба матемматикийн салбарын сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл, үнэлгээ хийдэг ХБНГУ-ын байгууллага (ASIIN)-аар магадлан итгэмжлүүлээд байна. Хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлснээр сургалтын чанараа баталгаажуулж, цаашлаад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон алхам болдог бол Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр тухайн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцан төгссөн төгсөгчдийн боловсролын баримт бичиг дээрх улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид нь эдгээр орны сургуулиудад ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж нээгддэг билээ.
Этүгэн их сургууль нь “Хөгжлийн стратеги-2030 он” төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор багш, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх хөтөлбөрт хамруулах, 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын үзэсгэлэн, сургалт семинар зохион байгуулах, гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах чиглэлээр өнөөдрийн байдлаар Ази тивээс БНСУ-ын Сам-Юк Эрүүл мэндийн их сургууль /SAHMYOOK HEALTH UNIVERSITY/, Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургууль /KYUNGIN WOMENS UNIVERSITY/, Сэмён их сургууль /SEMYUNG UNIVERSITY/, БНХАУ-ын HАNGZHOU Эм зүйн их сургууль /PHARMACEUTICAL UNIVERSITY/, Синьцзянскийн багшийн их сургууль / XINYANG NORMAL UNIVERSITY/, Синьсяны Анагаах ухааны их сургууль / XINXIANG MEDICAL UNIVERSITY/, Шиньяны Багшийн их сургууль, Япон улсын Тоуямагийн их сургууль, Тайваний ТАЙБЕЙ Анагаах ухааны их сургууль / TAIPEI MEDICAL UNIVERSITY/, Европ тивээс ОХУ-ын Байгалийн их сургууль / BAIKAL STATE UNIVERSITY/, Дорнод сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль / EAST SIBERIA UNIVERSITY OF TECHNOLOGY AND MANAGEMENT/, ХБНГУ-ын ЛЮНЕБУРГ, Лойфанагийн их сургууль - Нийгмийн ухааны сургууль зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна. (дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж харах боломжтой)
2024-2025 оны хичээлийн жилд Ази, Европ тивийн топ 10 их, дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна.
Дашрамд дурдахад шинэ хичээлийн жилд 12 мэргэжлээр магистр, докторын түвшний сургалтын элсэлт цахим хэлбэрээр явагдаж байгааг дуулгахад таатай байна. Мөн тус сургууль нь эдийн засаг, менежмент, инженерчлэл чиглэлийн зарим мэргэжлүүдээр нэмэлт элсэлт авч байгаа бөгөөд та дээрх мэргэжлүүдээр элсэхийг хүсэж байвал Этүгэн их сургуулийн элсэлтийн комисстой уулзахыг зөвлөж байна.