БНСУ-ЫН ЧИНБҮГ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

Этүгэн их сургуульд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  БНСУ-ын Чүнбүг мужийн Иргэдийн хурал, Эрүүл мэндийн их сургууль, Хана эмнэлгийн төлөөлөгчид  зочиллоо.

Төлөөлөгчдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд хүлээн авч уулзан сургуулийн үүсэл, хөгжил, хэтийн хандлагын талаар танилцууллаа. Уулзалтад Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын менежер, профессор Л.Гүрбазар, Сувилахуйн сургуулийн захирал, дэд профессор Б.Оюунцэцэг, тэнхимийн эрхлэгч С.Амгалан, Нүүр ам судлалын сургуулийн захирал, доктор, профессор Б.Оюунбат оролцов.

Уулзалтын үеэр БНСУ-ын Чүнбүг мужийн тухай Иргэдийн хурлын Төрийн бодлого, халамжийн хорооны дарга Ли Сан Жон, Эрүүл мэндийн шинжлэх ухааны талаар Төлөвлөлтийн хэлтсийн дарга, профессор Юү Ёон У, Хана эмнэлгийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Сүн Тэ Жан  нар мэдээлэл хийв.

Этүгэн их сургууль нь БНСУ-ын Чүнбүг мужийн эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай Эрүүл мэндийн салбарын сувилахуй, сэргээн засах, эмнэл зүй, эмгэг судлал, шүдний технологи, биоанагаахын чиглэлээр профессор багш, оюутнуудыг урт болон богино хугацаагаар харилцан солилцох;  Эрүүл мэндийн чиглэлээр 1+1, 2+2, 3+1 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, хос дипломтой мэргэжилтэн бэлтгэх; Эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; Солонгос хэлний сургалт зохион байгуулах; ЭМШУИС-ын Солонгос хэлний бэлтгэл болон үндсэн ангид оюутан  солилцох зэргээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.