"ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ МИНИЙ НҮДЭЭР" 🖋 эссэ бичлэгийн уралдаан

УДИРДАМЖ
🔹 УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгох, өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд оршино.
🔹 ТАВИГДАХ ШААРДЛАГА

  •  Мэргэжил сонголтын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж үр дагаврыг логик уялдаатай 
  •  Таны сурахыг хүссэн сургууль ямар байгаасай гэж хүсэж байна вэ?.  Этүгэн их сургууль үүнтэй хэр нийцэж байгаа талаар тайлбарлан бичнэ. 
  •  Эсээ нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсгээс бүрдсэн байна
  •  Эсээг зураг, график дүрслэлээр баяжуулж болно. 
  •  Чөлөөт сэтгэлгээ,  хэл найруулгын шаардлага хангасан байх
  •  Үгийн тоо 1000-с ихгүй байна
  •  Бичвэрийн үсгийн фонд: Times new roman; Үсгийн өндөр: 12pt 
  •  Эсээг PDF өргөтгөлтэй файлаар илгээнэ. 
  •  Оролцогч нь өөрийн овог нэр, хот/аймаг, сургууль, анги бүлэг, холбоо барих утасны дугаар, e-mail, Facebook хаягаа тодорхой бичих

🔹 ШАГНАЛ

НИЙТ ШАГНАЛЫН САН – 6 000 000 төгрөг

  •  1-р байр 1-  Өргөмжлөл, 500 000  төгрөг 
  •  2-р байр 2-  Өргөмжлөл, 300 000  төгрөг 
  •  3-р байр 3-  Өргөмжлөл, 200 000  төгрөг 
  •  Тусгай байр - Өргөмжлөл, Төв бассейнд 50 хувийн хөнгөлөлттэй хичээллэх эрхийн бичиг 
  •  Тусгай байр - Өргөмжлөл, Амжилт фитнест 14 хоног хичээллэх эрхийн  бичиг 
  •  Тусгай байр - Өргөмжлөл, сагсан бөмбөгийн Этүгэн ирвэсүүд клубын тамирчидтай 14 хоног хамт бэлтгэл хийх эрх 

🔹 ШАЛГАРУУЛАЛТ
Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: 0-100 хүртэл онооны системээр, шалгуур хуудсаар үнэлгээг дүгнэнэ. Үүнд:

  • Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (10 оноо);
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
  • Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (20 оноо);
  • Дэвшүүлсэн шинэлэг санаа, шийдэл (20 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо);
  • Хамгийн олон хандалт авсан сошиал үнэлгээгээр шалгаруулна. (10 оноо);

🔹 БҮРТГЭЛ
Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчид 2023 оны 5-р сарын 8-аас өмнө essay@etugen.edu.mn хаягаар эсээгээ ирүүлнэ. 

  • Шалгарсан эссэг Этүгэн их сургуулийн пэйж хуудсанд нийтэлнэ. 

Холбоо барих утас: 88610108, 95339333