УДИРДАМЖ
🔹 УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож, мэргэжлээ зөв сонгох, өөрийн ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд оршино.
🔹 ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Мэргэжил сонголтын хүрээнд тодорхой асуудлыг хөндөж үр дагаврыг логик уялдаатай
- Таны сурахыг хүссэн сургууль ямар байгаасай гэж хүсэж байна вэ?. Этүгэн их сургууль үүнтэй хэр нийцэж байгаа талаар тайлбарлан бичнэ.
- Эсээ нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсгээс бүрдсэн байна
- Эсээг зураг, график дүрслэлээр баяжуулж болно.
- Чөлөөт сэтгэлгээ, хэл найруулгын шаардлага хангасан байх
- Үгийн тоо 1000-с ихгүй байна
- Бичвэрийн үсгийн фонд: Times new roman; Үсгийн өндөр: 12pt
- Эсээг PDF өргөтгөлтэй файлаар илгээнэ.
- Оролцогч нь өөрийн овог нэр, хот/аймаг, сургууль, анги бүлэг, холбоо барих утасны дугаар, e-mail, Facebook хаягаа тодорхой бичих
🔹 ШАГНАЛ
НИЙТ ШАГНАЛЫН САН – 6 000 000 төгрөг
- 1-р байр 1- Өргөмжлөл, 500 000 төгрөг
- 2-р байр 2- Өргөмжлөл, 300 000 төгрөг
- 3-р байр 3- Өргөмжлөл, 200 000 төгрөг
- Тусгай байр - Өргөмжлөл, Төв бассейнд 50 хувийн хөнгөлөлттэй хичээллэх эрхийн бичиг
- Тусгай байр - Өргөмжлөл, Амжилт фитнест 14 хоног хичээллэх эрхийн бичиг
- Тусгай байр - Өргөмжлөл, сагсан бөмбөгийн Этүгэн ирвэсүүд клубын тамирчидтай 14 хоног хамт бэлтгэл хийх эрх
🔹 ШАЛГАРУУЛАЛТ
Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: 0-100 хүртэл онооны системээр, шалгуур хуудсаар үнэлгээг дүгнэнэ. Үүнд:
- Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (10 оноо);
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
- Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (20 оноо);
- Дэвшүүлсэн шинэлэг санаа, шийдэл (20 оноо);
- Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо);
- Хамгийн олон хандалт авсан сошиал үнэлгээгээр шалгаруулна. (10 оноо);
🔹 БҮРТГЭЛ
Уралдаанд оролцох хүсэлтэй сурагчид 2023 оны 5-р сарын 8-аас өмнө essay@etugen.edu.mn хаягаар эсээгээ ирүүлнэ.
- Шалгарсан эссэг Этүгэн их сургуулийн пэйж хуудсанд нийтэлнэ.
Холбоо барих утас: 88610108, 95339333