ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

"ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" зохион байгуулагдах гэж байна.🥳

📌Зорилго:

Этүгэн Их Сургуулийн нийт оюутнуудын эв нэгдлийг эрхэмлэх, бие бялдарыг хөгжүүлэх, баг хамт олноор ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, авьяас ур чадварыг нээн хөгжүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

📌Хамрах хүрээ:

Этүгэн Их Сургуулийн нийт оюутан, багш нарын дунд

📌Хугацаа:

Этүгэн Их Сургуулийн II-р байр Спорт зааланд 2024 оны 01 сарын 20, 21 өдрүүдэд

📌Тавигдах шаардлага:

  • Баг тус бүр жигд хувцасласан байна
  • Багийн гишүүн тус бүр хувийн дугаартай байна
  • Багийн гишүүн тус бүр цаг баримтлах оюутнууд зохион байгуулалт, дэг журамтай байна
  • Тэнхим холилдож оролцохгүй, Нэг тэнхимийн I-VI курсийн оюутнууд холилдож оролцох боломжтой
  • Эрэгтэй эмэгтэй багууд тус тусдаа оролцоно
  • Нэг баг 7 хүний бүрэлдэхүүнтэй байна

📌Анхаарах зүйлс:

  • Багийн гишүүд зохион байгуулагчид болон шүүгчийн шийдвэрийг хүндэтгэх
  • Бусад тоглогчидтой хүндэтгэлтэй харьцах
  • Ёс зүйн доголдол гаргахгүй байх
  • Багийн гишүүд цаг баримтлах( Нэг багийн хүлээлгийн хугацаа: 3 минут)

📌Тэмцээний мэдээлэл:

Техникийн зөвлөгөөн: 2021.01.18-ны өдрийн 19 цагт хичээлийн I байрны 105 тоотод болно.

📌Холбоо барих утас: 95502119,85517551

📌Зохион байгуулагч: Этүгэн Их Сургуулийн Оюутны Холбоо