"ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" зохион байгуулагдах гэж байна.🥳
📌Зорилго:
Этүгэн Их Сургуулийн нийт оюутнуудын эв нэгдлийг эрхэмлэх, бие бялдарыг хөгжүүлэх, баг хамт олноор ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, авьяас ур чадварыг нээн хөгжүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.
📌Хамрах хүрээ:
Этүгэн Их Сургуулийн нийт оюутан, багш нарын дунд
📌Хугацаа:
Этүгэн Их Сургуулийн II-р байр Спорт зааланд 2024 оны 01 сарын 20, 21 өдрүүдэд
📌Тавигдах шаардлага:
- Баг тус бүр жигд хувцасласан байна
- Багийн гишүүн тус бүр хувийн дугаартай байна
- Багийн гишүүн тус бүр цаг баримтлах оюутнууд зохион байгуулалт, дэг журамтай байна
- Тэнхим холилдож оролцохгүй, Нэг тэнхимийн I-VI курсийн оюутнууд холилдож оролцох боломжтой
- Эрэгтэй эмэгтэй багууд тус тусдаа оролцоно
- Нэг баг 7 хүний бүрэлдэхүүнтэй байна
📌Анхаарах зүйлс:
- Багийн гишүүд зохион байгуулагчид болон шүүгчийн шийдвэрийг хүндэтгэх
- Бусад тоглогчидтой хүндэтгэлтэй харьцах
- Ёс зүйн доголдол гаргахгүй байх
- Багийн гишүүд цаг баримтлах( Нэг багийн хүлээлгийн хугацаа: 3 минут)
📌Тэмцээний мэдээлэл:
Техникийн зөвлөгөөн: 2021.01.18-ны өдрийн 19 цагт хичээлийн I байрны 105 тоотод болно.
📌Холбоо барих утас: 95502119,85517551
📌Зохион байгуулагч: Этүгэн Их Сургуулийн Оюутны Холбоо