ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанартай мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, хамгаалах, тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, шалгалт тохируулгыг хийх, төхөөрөмжийн ажиллагааны чанарын үзүүлэлтийн баталгаажилтыг нарийвчлан гүйцэтгэх, угсралт засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх онолын өндөр мэдлэгтэй, практикийн дадлага туршлагатай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Тухайн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь байгаль, нийгмийн ухааны суурь мэдлэг, цахилгаан, электроникийн инженерийн үндсэн суурь мэдлэг, чадварыг эзэмших
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хөтөлбөр нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмших
  • Технологийн асуудлыг бие даан турших, судалгаа шинжилгээ хийх, судалгааны үр дүнд хүрэх зорилго зорилтыг тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмших
  • Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн ажлын байранд хамтран ажиллах, харилцааны ёс зүйтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай хувь хүн болгон төлөвших
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, гадаад хэлний мэдлэгтэй, цаашид дараагийн шатны сургалтуудад гадаад болон дотоодод суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэх
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт
Мэргэжлийн нэр: Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
Индекс: 078810
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Хятад хэл
  • Бизнес төсөл
  • Энтрепренёр
  • Англи хэл
  • Инженерийн зураг зүй
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Программчлалын хэл
Ажлын байрны чиглэл:
Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерээр ажиллахаас гадна ахисан түвшний (магистр, докторын) сургалтыг дүүргэж тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага болон их, дээд сургуульд багшлах боломжтой.