ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Хүн чанартай, мэргэжлийн ёс зүйтэй, үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, программ хангамжаар мэргэшсэн, харилцааны өндөр ур чадвартай, компьютерын ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

  • Программ хангамж мэргэжлийн үйлчилгээг нотолгоонд суурилж, чанартай үзүүлэхэд шаардагдах салбаруудын хэрэгцээг судлах, шинжлэх ухааны мэдлэг, сэтгэлгээтэй, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх арга, аргачлал, ахисан түвшинд мэргэшсэн.
  • Хувь хүний болон программ хангамжийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага ухамсарласан, шинжлэн судлах, шийдвэр гаргах, тасралтгүй суралцах, хөгжих хандлага, ур чадвар төлөвшсөн.
  • Хүмүүстэй харилцах багаар ажиллах, харилцааны ур чадвартай, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа эрхлэх гадаад хэл эзэмшсэн.
  • Нийгэм, мэдээлэл технологийн салбарт өөрийн гаргах шийдвэрийн нөлөөг мэддэг, мэргэжлийн болон удирдлагын түвшин сэтгэн бодож, шинэ санаа дэвшүүлэн, салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвартай
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
  • Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
    Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
    Мэргэжлийн цөм мэдлэг
    Ахисан түвшинд мэргэших боломж
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
    Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
    Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
    Системтэйгээр бодох чадвар
    Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
    Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
  • Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
    Багаар ажиллах
    Харилцааны ур чадвар
    Гадаад хэлээр харилцах чадвар
  • Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
    Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
    Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
    Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
    Хэрэглээ болгох чадвар
    Мэргэжлийн манлайлал
    Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Программ хангамж
Мэргэжлийн нэр: Программ хангамжийн инженер
Индекс: 061302
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“Программ хангамжийн инженер” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
  • Программ хангамжийн төсөлт хичээл
  • Бизнес төсөл
  • Энтрепренёр
  • Англи хэл
  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Техник хангамж
Ажлын байрны чиглэл:
Программ хангамжийн мэргэжилтэн нь дэлхийн аль ч улс оронд ажлын өндөр үнэлэмжтэйгээр ажиллах, мэдээлэл технологийн компани байгуулах, бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх, борлуулах давуу талтай.
  • Программ зохиогч, хөгжүүлэгч
  • Программ хангамжийн төслийн менежер
  • Системийн шинжээч, дизайнер
  • Өгөгдлийн сангийн администратор
  • 7
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Их, дээд сургууль, коллеж, дунд сургуульд компьютерийн багш