ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Хүн чанартай мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэг, практик үйл ажиллагааны цогц чадварыг эзэмшсэн, бүх шатны төрийн болон төрийн бус бизнесийн байгууллагад ажиллах мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, хөрвөх ур чадвартай нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
-
Эдийн засаг, санхүүгийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, нягтлан бодох бүртгэлийн онол, арга зүйн мэдлэг олгох
-
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлээр бүртгэх, удирдлагын түвшинд шаардлагатай санхүүгийн мэдээ, тооцоолол, судалгаа хийж, үр дүнг тооцох, санхүү, татварын болон бусад төрлийн тайлан, мэдээ гаргах, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, програм дээр ажиллах чадвар эзэмшүүлэх
-
Хууль, дүрэм, журмыг чандлан сахих, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хүн чанартай хувь хүн болгон төлөвшүүлэх
-
Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, бие даан хөгжих, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр бодох, мэргэжлийн авъяас чадвараа хөгжүүлэх, мэргэжлийн салбартаа хөрвөх чадвар эзэмшүүлэх
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
-
Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
Мэргэжлийн цөм мэдлэг
Ахисан түвшинд мэргэших боломж
-
Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
Системтэйгээр бодох чадвар
Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
-
Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны ур чадвар
Гадаад хэлээр харилцах чадвар
-
Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
Хэрэглээ болгох чадвар
Мэргэжлийн манлайлал
Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
Мэргэжлийн нэр: Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
Индекс: 041101
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
“ Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
- Аудит
- Татвар
- Энтрепренёр
- Англи хэл
- Мэдээллийн технологи, мэдээллийн систем
Сургалтын хөтөлбөр нь АНУ-ын дээд боловсролын чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP (Accreditation Council for Business Schools and Programs) буюу Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.