ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Хүн чанартай, мэргэжлийн ёс зүйтэй, үндэсний болон олон улсын боловсролын стандарт, ажил
олгогчийн шалгуур шаардлагыг хангасан, нүүр ам судлалын мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагыг
эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, нүүр амны чадварлаг их эмч бэлтгэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
-
Тухайн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэнд анагаах ухааны суурь мэдлэг, нүүр амны
мэргэжлийн үндсэн суурь мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэх
-
Уг хөтөлбөрөөр суралцагч нь мэргэжлийн мэдлэг, чадвараа эмнэлэг үйлчилгээнд хэрэглэх,
асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө хөгжүүлэх, баримт бичиг боловсруулах, хөтлөх ур чадвар эзэмших
-
Янз бүрийн төвшний хүмүүстэй хүнлэг, энэрэнгүй, эн тэнцүү хандах харилцааны ёс зүйтэй,
багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, хүний хүндэтгэл, итгэл төрүүлэхүйц гадаад төрхтэй,
хувийн зохион байгуулалт сайтай хүн болгон төлөвшүүлэх
-
Мэргэжлийн мэдээллийг гадаад хэлээр ойлгох, ярих, бичих, орчин үеийн техник тоног төхөөрөмж
ашиглах чадвартай болох
-
Судалгааны ажил хийх суурь мэдлэгтэй болох
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН БУЮУ ТӨГСӨГЧДИЙН ЭЗЭМШИХ УР ЧАДВАР
-
Мэргэжлийн мэдлэг, сэтгэлгээ
Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
Мэргэжлийн цөм мэдлэг
Ахисан түвшинд мэргэших боломж
-
Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага
Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
Системтэйгээр бодох чадвар
Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
-
Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны ур чадвар
Гадаад хэлээр харилцах чадвар
-
Салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (салбар болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар
Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
Хэрэглээ болгох чадвар
Мэргэжлийн манлайлал
Энтерпренёршип
Хөтөлбөрийн нэр: Нүүр ам судлал
Мэргэжлийн нэр: Нүүр амны их эмч
Индекс: 091101
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 6 жил
“Нүүр амын их эмч” хөтөлбөрөөр суралцагч нь ерөнхий, мэргэжлийн суурь мэргэжлийн хичээлүүдээс
гадна дараах хичээлүүдийг гүнзгийрүүлэн судална. Үүнд:
- Бизнес төсөл
- Энтрепренёр
- Мэдээллийн технологи, мэдээллийн систем
- Англи хэл
- Ёс зүйн хичээл
Төгсөгч нь онолын ба мэргэжлийн чиглэлээр судлгаа шинжилгээний ажил хийж болох ба цаашдаа мэргэжлийн
чиглээл төрөлжсөн нарийн мэрэгжлийн дамжаа, магистрантур, докторантур болон тасралтгүй сургалтанд
суралцах эрхээр хангагдсан байна.