Этүгэн Ерөнхий боловсролын сургууль нь байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн, сагсан бөмбөгийн нэмэлт сургалттай бөгөөд хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургуулийн хөтөлбөртэйгээрээ онцлог юм.
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
2009 онд Этүгэн дээд сургуулийн дэргэдэх “Хүлэг” ахлах сургууль нэртэйгээр Монгол Улсын Гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд үүсгэн байгуулсан.
2013 онд “Хүлэг” бүрэн дунд сургууль болон өргөжсөн.
2016 оноос “Этүгэн ерөнхий боловсролын сургууль” болгон нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Өдгөө Этүгэн ерөнхий боловсролын сургууль 300 хүртэлх сурагч хичээллэх боломжтой тохилог анги танхим, стандарт биеийн тамирын заал, чөлөөт уншлагын номын сан, цайны газар, өдөр өнжүүлэх бүлэг, цэцэрлэг бүхий орчин үеийн цогц сургууль болоод байна.
АЛСЫН ХАРАА
ДЭЛХИЙН БҮТЭЭЛЧ МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛТГЭНЭ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүн чанар, авьяас чадамждаа суурилсан насан туршдаа суралцах чадвартай, дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлнэ.
Энэхүү эрхэм зорилгын хүрээнд боловсролын түвшин бүрдээ дараах зорилго зорилтуудыг тавин хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
-
Бага ангийн зорилго /1-5-р анги/
Зөв дадал, зан үйлд суралцсан хүүхэд
Зорилт:
Сайн үйлд суралцагч хүүхэд
Ахиц амжилтанд суралцагч хүүхэд
Авъяас чадварт суралцагч хүүхэд
Эрүүл дадалд суралцагч хүүхэд
-
Дунд ангийн зорилго /6-9-р анги/
Өөрийгөө хөгжүүлсэн хүүхэд
Зорилт:
Сайн үйлийг хэрэгжүүлэгч хүүхэд
Шинжлэх ухаанч хандлагыг хэрэгжүүлэгч хүүхэд
Авьяас чадвараа хөгжүүлэгч хүүхэд
Амьдрах арга ухааныг хэрэгжүүлэгч хүүхэд
-
Ахлах ангийн зорилго /10-12-р анги/
Зорилгодоо эзэн болсон хүүхэд
Зорилт:
Сайн үйлийг эзэн хүүхэд
Шинжлэх ухаанч мэдлэг чадварын эзэн хүүхэд
Авьяас, чадварт эзэн хүүхэд
Амьдрах арга ухааны эзэн хүүхэд
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
БАГА АНГИ
-
Математик, байгалийн ухааны сонгон +сургуулийн хөтөлбөр
-
Aнгли хэл
-
STEM LEGO
-
Мэдээллийн технологи
-
Сэтгэл зүйн оношилгоонд суурилсан сургалтын үйл ажиллагаа
ДУНД АНГИ
-
Математик, хими, физик, биологи +сургуулийн хөтөлбөр
-
Aнгли хэл
-
STEAM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл урлаг, математик)
-
Кодинг
-
Сэтгэл зүйн оношилгоонд суурилсан сургалтын үйл ажиллагаа
АХЛАХ АНГИ
-
Анагаах, Инженерийн чиглэлээр сонгон гүнзгийрүүлэх +сургуулийн хөтөлбөр
-
STEAM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл урлаг, математик)
-
Кодинг
-
Санхүүгийн боловсрол
-
Сэтгэл зүйн оношилгоонд суурилсан сургалтын үйл ажиллагаа
Дугуйлан /1-12-р анги/
-
Сагсан бөмбөг
-
Бүжиг
-
Зураг
-
Шатар, даам
-
Гимнастик
-
Морин хуур
-
Төгөлдөр хуур
- Теннис
СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ:
-
Нэг айлын хоёр хүүхэд суралцвал 2 дахь хүүхэд 15% хувийн хөнгөлөлт эдэлнэ.
-
Нэг айлын гурван хүүхэд суралцвал эхний хүүхэд үндсэн төлбөрөөр, 2 дахь хүүхэд 15%, 3 дахь сурагч 30%-ийн хөнгөлөлт тус тус эдэлнэ.
-
Этүгэн группын үндсэн багш, ажилчдын хүүхэд 50% хөнгөлөлт эдэлнэ.
ХОЛБОО БАРИХ УТАС:
+976 8888-1810