АЖИЛ ОЛГОГЧДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2024 БОЛНО

 

Этүгэн их сургууль нь 2001 онд байгуулагдсан бөгөөд анагаах ухаан, эдийн засаг-менежмент, инженерчлэл, сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ба өнөөдрийн байдлаар 7000 гаруй оюутан бакалавр, магистр болон докторын түвшний сургалтанд суралцдаг Монгол улсын томоохон хувийн их сургуулиудын нэг билээ.

Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Академич С.Нямзагд жил бүр тус сургуулийн нийт төгсөгчдөдөө зориулан "Хүндэтгэлийн лекц" уншдаг бөгөөд 2024 оны "Хүндэтгэлийн лекц"-ийг 04 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт зохион байгуулахаар боллоо.

Энэ жилийн "Хүндэтгэлийн лекц" дээр ажил олгогч аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын томоохон төлөөлөгчдийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж, төгсөгчдөд байгууллагаа танилцуулж, Этүгэн их сургуулийн шилдэг төгсөгчдөөс ажилд авахыг урьж байна. 

АЖИЛ ОЛГОГЧДЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ:

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН IV БАЙР (Төв бассейн) -д 11:00 - 15:00 ЦАГИЙН ХООРОНД ҮРГЭЛЖЛЭХ БӨГӨӨД ДАРААХ МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧ ОЮУТНУУД ОРОЛЦОНО.

Нүүр амны их эмч; Эм зүйч; Хүний их эмч; Уламжлалт анагаах ухааны их эмч; Био-анагаах судлаач; Сувилагч; Хөдөлгөөн засалч; Багш, Бага ангийн багш; Багш, сургуулийн өмнөх боловсрол; Программ хангамжийн инженер; Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер; Цахилгаан хангамжийн инженер; Хүний нөөцийн менежмент; Нягтлан бодох бүртгэл; Татварын эдийн засаг, НББ; Аялал жуулчлал, сувиллын менежмент; Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент; Маркетингийн менежер; Банк, Санхүү; Төрийн захиргааны удирдлага

Жич: Өдөрлөгт оролцогч байгууллага танилцуулга, стенд, брошур, анкет зэргийг бэлдэж ирэх ба Этүгэн их сургуулийн зүгээс суух хэсэг, ширээ, сандлыг бэлдэж өгнө.

Танд асууж, тодруулах зүйл байвал 9533-9333 утсаар холбогдоно уу.

 

Этүгэн их сургуулийн Оюутны хөгжлийн алба