ИРВЭСҮҮД BASKETBALL PARTY ГУРАВДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

💚 ИРВЭСҮҮД BASKETBALL PARTY 03.28-ний 17:00 цагт зохиогдох тул зааланд багаа бүрдүүлэн 3х3 сагс тоглоорой…

Этүгэн их сургуулийн оюутан залуус, сагсан бөмбөг сонирхогч та бүхнийг Баасан гаригыг баранд биш зааланд уриатай 3х3 сагсан бөмбөгийн эвентэд хүрэлцэн ирж хүссэн багаа чөлөөтэй бүрдүүлж сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдан нэг оройг найз нөхөд, ангийн хамт олноороо инээд хөөрөөр дүүрэн дурсамжтай өнгөрүүлэхийг урьж байна.

✅ Энэхүү event 2025 оны 03 сарын 28-ний Баасан гаригт 17:00 цагаас сургуулийн 2-р байрны спорт зааланд болно. Тухайн өдөр 17:00 цагт эхний нэрээ өгсөн 40 багийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө бүртгэн DJ хэмнэлд чөлөөтэй тоглох боломжийг оюутан залуус та бүхэнд олгохоор төлөвлөөд байна.

Зорилго: Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутан залуусын нөхөрлөлийг дэмжих, багаар ажиллах чадварыг сайжруулах, арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахад оршино.

♻️ Хамрах хүрээ: Этүгэн их сургуулийн багш ажилчид, нийт оюутнууд, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус, ЕБС -ын 11-12 ангийн сурагч хүүхдүүд 

⌛️ Хугацаа: 2024.03.28 Баасан гариг 17:00-18:00 бүртгэл | 18:00 -21:00 цагийн хооронд Этүгэн их сургууль 2-р байр 3 давхарт Спорт зааланд тоглолтууд болон OPEN MIC явагдана.

⚠️ Журам

- Dress code: Спорт хувцас, заалны пүүз

- Оролцогч, үзэгчид зааланд улавч өмсөж оролцоно.

- Харьцаа хандлага, ёс зүйг баримтлах, бусдадаа хүндэтгэлтэй хандах

- Электрон тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

- Нэг баг 5 минут тоглоно, баг давхардахгүйгээр - 3-4 тоглолт хийнэ 2+1 хөтөлбөр 2 эрэгтэй 1 эмэгтэй нийлж баг бүрдүүлж оролцох боломжтой. - Такс байхгүй

-Улавч 500 төгрөг / улавчны мөнгөө задгайгаар бэлдэж ирэх /

 

🔍 Дагалдах хөтөлбөр

🎼🎤 ОPEN MIC, Comedy

🤹🏻🎭 Хөгжөөнт явуулын станц

⛹🏻⛹🏻‍♀️ Ирвэсүүд тамирчдын чөлөөт үзүүлбэр, танилцах цаг

Хамт баг болж тоглох найзуудаа #Mention хийгээрэй ⛹🏻⛹🏻+ ⛹🏻‍♀️, ⛹🏻⛹🏻⛹🏻, ⛹🏻‍♀️⛹🏻‍♀️+⛹🏻, ⛹🏻‍♀️⛹🏻‍♀️⛹🏻‍♀️

 Этүгэн их сургуулийн Оюутны холбоо, Клубүүдийн зөвлөл, нийт клубүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Этүгэн ирвэсүүд спорт клуб