СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ДУНДАХ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОХУ-ын  Эрхүү хотноо болсон олон улсын “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дундах эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Сувилахуйн сургуулийн багш нар болох Э.Алтаншагай, Б.Дүүрэнзул, М.Мичидмаа нар удирдан Олон улсын сувилахуй мэргэжлийн 1-3-р дамжааны оюутан Б.Тэмүүжин, А.Ангараг, Н.Сарангоо, дипломын сувилахуйн мэргэжлийн 2-р дамжааны оюутан  М.Даваажаргал, Н.Өлзийдэлгэр нарын баг бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод ирлээ. 

Олимпиадын 1-р шат: Онолын тэмцээн нь англи хэл дээр компьютерт суурилсан байдлаар өгөхөд манай оюутнууд Б.Тэмүүжин 20-20; А.Ангараг 20-18; М.Даваажаргал 20-16; Н.Сарангоо 20-17; Н.Өлзийдэлгэр 20-16 амжилт үзүүлсэн.

Олимпиадын 2-р шат: Гардан ур чадварын тэмцээнд багаараа оролцож 2 байр эзлэв.

  • Олон улсын сувилахуй мэргэжлийн 2-р дамжааны оюутан А.Ангараг
  • Дипломын сувилахуйн мэргэжлийн 2-р дамжааны оюутан М.Даваажаргал

    

Илтгэлийн тэмцээн: Б.Тэмүүжин “Healthy life” сэдвээр англи хэл дээр илтгэл хэлэлцүүлж 3 байр эзлэв.

Олимпиадын 3-р шат: ЭШ-ний хурал: Олон улсын сувилахуй мэргэжлийн 3-р дамжааны оюутан Н. Сарангоо  “Research application of Cornell’s marking 5R method”  сэдвээр 1 байр эзлэв.

Сувилахуйн 201 ангийн оюутан Н. Өлзийдэлгэр “Research of the  color discrimination ability amongst the students”  сэдвээр 2 байр эзлэв. 

   

 

Ийнхүү багаараа амжилт үзүүлсэн оюутнууд болон удирдан явсан багш нар, мөн шүүгчдийн багт орж ажилласан Э.Алтаншагай багшдаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.