“ЭРДМИЙН ЗУЛ:2025” БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ТОДОРЛОО

Этүгэн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" багш нарын ЭШХ-ын гуравдугаар шат 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр (I) Эрүүл мэнд (II) Инженерчлэл, Хүмүүнлэг гэсэн үндсэн хоёр салбараар зохион байгуулагдаж, 10 шилдэг судалгааны бүтээл тодорлоо.

Эрүүл мэндийн салбарын тэргүүн байрыг Био-Анагаах тэнхимийн ахлах багш, Д.Амгаланзаяа нарын Түүхий мах, орчны арчдаснаас ялгасан S. aureus  хоруу чанарын  судалгаа” сэдэвт илтгэлээр,  Инженерчлэл, Хүмүүнлэгийн салбарын тэргүүн байрыг Инженер, Технологийн сургуулийн ахлах багш П.Баярмаа, Л.Нямхүү нарын Хөтөлбөрийн үр дүн ба шууд, шууд бус үнэлгээний хамаарлыг судалсан дүн” сэдэвт илтгэлээр тус тус манлайлсан байна. 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД

Байр

Судлаач

Тэнхим

Судалгааны сэдэв

I байр

Д. Амгаланзаяа нар

Био-Анагаах

Түүхий мах, орчны арчдаснаас ялгасан S. aureus  хоруу чанарын  судалгаа

II байр

Э. Энхтайван нар

Био-Анагаах

Липосомын тусламжтайгаар ванкомицины идэвхийг сайжруулах боломжийг судалсан дүн

III байр

Э. Лхагвадулам нар

Био-Анагаах

Пиелонефрит оноштой үйлчлүүлэгчийн сорьцоос илэрсэн escherichia coli-ийн антибиотикт тэсвэртэй байдал болон хоруу чанарын генийг тодорхойлсон дүн

IV байр

Н.Мөнхзул нар

Анагаах ухаан

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн үтрээний бичил орчинг үнэлсэн дүн

V байр

Б. Нямжав

Уламжлалт анагаах ухаан

УАУ-ны зарим эх сурвалжид амьтны цөс орсон найрлага судалсан үр дүн

 

ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД

Байр

Судлаач

Тэнхим

Судалгааны сэдэв

I байр

П.Баярмаа, Л.Нямхүү

Инженерчлэл

Хөтөлбөрийн үр дүн ба шууд, шууд бус үнэлгээний хамаарлыг судалсан дүн

II байр

Б.Батцэцэг

Инженерчлэл

Оюутны зөөлөн ур чадвар ба голч дүнгийн хамаарал

III байр

Э.Должинсүрэн

Инженерчлэл

 Цахилгаан дамжуулах агаарын шугамын тасралтыг системийн динамик загварчлалын аргаар судлах  нь

IV байр

Н.Лхагважаргал, Г.Шүрэнмягмар

Сувилахуй

Сувилгааны оношийн давтамж болон сувилгааны онош тавих мэдлэгийг судлах

V байр

Г.Цэнгүүн

Эдийн засаг, менежмент

Жалганд булагдсан Монголын эрдэнэс

Тэргүүн байрт шалгарсан судлаачдын бүтээлүүд нь шинэлэг санаа, судалгааны арга зүй, онол практикийн ач холбогдол, судалгааны үр дүнгийн бодит байдал зэрэг нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

"Эрдмийн зул" багш нарын ЭШХ-ын гуравдугаар шатанд манлайлсан судалгааны бүтээлүүдийг дараах байдлаар урамшуулан шагналаа.

Байр 

тоо

Шагнал

Мөнгөн дүн

Тэргүүн

1

Өргөмжлөл,  WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 100 хувийн эрх олгох батламж 

500 000₮

Тэргүүн дэд

1

Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 80% олгох эрхийн бичиг

400 000₮

Тэргүүн гуравдугаар

1

Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 60% олгох эрхийн бичиг

300 000₮

Тусгай

2

Өргөмжлөл, WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 40% олгох эрхийн бичиг

200 000₮

Багш нарын эрдэм шинжилгээний хурлын 3 үе шат, салбар бүрийг зохион байгуулсан нарийн бичгүүд, зохион байгуулагч, эрдэмтэн судлаач, шүүгч нар амжилттай хамтран ажилласанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА