ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН “ХҮН БАЙХУЙ” ТӨСЛИЙН САЙН ТУРШЛАГЫН ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА

Этүгэн их сургуулийн суралцагчид элсэхээс төгсөх хүртэл суралцдаг харилцаа хандлага, ёс зүйн чиглэлийн Хүний хөгжил, харилцааны ёсзүй, эрхзүй хичээлийн хүрээнд “Ирээдүй Өнөөдрөөс эхэлнэ”, Харилцааны ур чадвар хичээлийн хүрээнд “Бидний оролцоо”, Мэргэжлийн ёс зүй хичээлийн хүрээнд “Асуудал шийдэл” гэсэн сэдвээр хичээлийн жилийн 1 дүгээр улиралд судалгаа хийж, төслөө боловсруулан, 2 дугаар улиралд "Хүн байхуй" төслөө хэрхэн хэрэгжүүлсэн үр дүн, сайн туршлагын илтгэлээ олон нийтэд нээлттэй 3 дахь жилдээ хэлэлцүүлж байна.

“Хүн байхуй" төслийн хоёрдугаар шатанд шалгарсан төслийн илтгэлүүд

  1. АНАГААХ, НҮҮР АМ СУДЛАЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, БИО-АНАГААХ,
  2. СУВИЛАХУЙ, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ, ХҮМҮҮНЛЭГ гэсэн бүрэлдэхүүнтэй ХОЁР хэсгээр 2025 оны 5 дугаар сарын 8-ны 15:00 цагт хичээлийн 1 дүгээр байрны 209(I), 309(II) тоот өрөөнд хэлэлцүүлэн шилдэг төслүүд шалгарна. Хоёрдугаар шатанд шалгарсан багууд төслийн илтгэлээ Word-PDF файл 4 хуудас, РРТ файлаа 10 слайдаар бэлтгэн,  2025 оны 5 дугаар сарын 5-ны 15:00 цагаас өмнө etugenclub.e@etugen.edu.mn email хаягаар илгээнэ.

2024-2025 оны хичээлийн жилийн "Хүн байхуй" төслийн уралдааны нэгдүгээр шатанд нийт суралцагчдын 71 багийн төслийн илтгэл ирүүлснээс шалгуур, шаардлагыг 85 ба түүнээс дээш хувиар хангасан дараах 46 төслийн илтгэлийг шүүгчдийн бүрэлдэхүүн хоёрдугаар шатанд шалгаруулсан.  (Хүснэгт.1)

Хоёрдугаар шатны хэсэг тус бүрээр төслийн илтгэлийг шүүгчдийн бүрэлдэхүүн дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж, шилдэгүүдийг тодруулна.

Шалгуур үзүүлэлт

Оноо /100/

1

Дэвшүүлсэн асуудлын үндэслэл, ач холбогдол, зорилго, зорилт

20

2

Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл ажил, үйл явц, төлөвлөгөөний хэрэгжилт

20

3

Төслийн гүйцэтгэл, үр дүн

30

4

Багийн гишүүн бүрийн үүрэг оролцоог тодорхойлсон, гүйцэтгэлийг үнэлсэн байдал

10

5

Бичиг хэргийн стандарт хангасан байдал

10

6

Илтгэх чадвар, цаг барилт, асуулт хариулт /5 минут/

10

 

Хоёрдугаар шатны хэсэг тус бүрийн төслийн илтгэлүүдийг онооны дарааллаар жагсаан, дараах шагнал урамшуулал олгоно.

Байр

Тоо

Шагнал

Мөнгөн дүн

Тэргүүн

3

Өргөмжлөл, Мөнгөн шагнал

200 000₮

Тэргүүн дэд

3

Өргөмжлөл, Мөнгөн шагнал

100 000₮

Тэргүүн гуравдугаар

3

Өргөмжлөл, Мөнгөн шагнал

50 000₮

 

 

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АЛБА