Монголын Оюутны лигийн сагсан бөмбөгийн FINAL FOUR аваргын төлөөх тэмцээн 2025 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд M BANK ARENA-д амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болон зохиогддог оюутны лигт 32 их, дээд сургуулийн 1124 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Энэ удаагийн лигт ЭИС-ийн “Ирвэсүүд” баг DIV1, DIV2 алтан медаль хүртэж түүхэн амжилт гаргалаа.
ЭИС-ийн “Ирвэсүүд” клубийн шигшээ багийн тамирчид Монголын Оюутны лигийн 2022-2023, 2023-2024 онуудад мөнгөн медаль хүртэж хошой дэд аваргаар шалгарч байсан амжилтуудтай. Анх 2017 оноос хойш Этүгэн Ирвэсүүд баг Elite-8 3 удаа, FINAL FOUR-т 4 удаа оролцож 2 мөнгө, 1 алтан медалийн шагнал хүртэж байсан.
Ийнхүү МУГД О.Баярцогт, Ерөнхий менежер Г.Сонинхүү, ивээн тэтгэгч Omni Capital PC mall, хамтран ажиллагч, дэмжигч Хүлэг Интернэшнл Сургууль TG Sport, Амжилт Фитнесс Student hub by Etugen university нарын сэтгэл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд Омни Этүгэн “Ирвэсүүд” баг энэ удаагийн оюутны лигт аваргалсан билээ.
Монголын Оюутны лигийн 2024-2025 FINAL FOUR-т Омни Этүгэн “Ирвэсүүд” клубээс шилдэг тоглогчоор дараах тамирчид шалгарлаа.
“Шилдэг хамгаалан тоглогч” Омни Этүгэн Ирвэсүүд багийн тамирчин #1 Б.Энх-Амар (багийн ахлагч)
“Шилдэг эмэгтэй довтлогч” Омни Этүгэн Ирвэсүүд багийн тамирчин #9 О.Мөнгөнхундага
“Улирлын MVP” Омни Этүгэн Ирвэсүүд багийн тамирчин #5 З.Нямцогт
“Финалын шилдэг тоглогч” Омни Этүгэн Ирвэсүүд III багийн тамирчин #10 Э.Бат-Өлзий (II дивизон);
“Улирлын шилдэг төвийн тоглогч” Омни Этүгэн Ирвэсүүд багийн тамирчин #22 О.Өсөхбаяр;
Ивээн тэтгэгч: Omni Capital PC mall
Хамтран ажиллагч, дэмжигч: Хүлэг Интернэшнл Сургууль TG Sport
Амжилт Фитнесс Student hub by Etugen university
Монголын Оюутны лигийн алтан медалийн эзэд Этүгэн “Ирвэсүүд шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэе.