2024-2025 оны хичээлийн жилийн "Хүн байхуй" төслийн уралдааны нэгдүгээр шатанд нийт суралцагчдын 71 багийн төслийн илтгэл ирүүлснээс шалгуур, шаардлагыг 85 ба түүнээс дээш хувиар хангасан 46 төслийн илтгэл хоёрдугаар шатанд шалгарсан. Шалгарсан илтгэлүүд 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр (1)Анагаах, Нүүр ам судлал, Уламжлалт анагаах ухаан, Био-анагаах, (2)Сувилахуй, Инженер технологи, Хүмүүнлэгийн гэсэн 2 салбараар зохион байгуулагдаж, шилдэг 16 илтгэлүүд шалгарлаа.
Этүгэн их сургуулийн суралцагчид элсэхээс төгсөх хүртэл суралцдаг харилцаа хандлага, ёс зүйн чиглэлийн Хүний хөгжил, харилцааны ёсзүй, эрхзүй хичээлийн хүрээнд “Ирээдүй Өнөөдрөөс эхэлнэ”, Харилцааны ур чадвар хичээлийн хүрээнд “Бидний оролцоо”, Мэргэжлийн ёс зүй хичээлийн хүрээнд “Асуудал шийдэл” гэсэн сэдвээр хичээлийн жилийн 1 дүгээр улиралд судалгаа хийж, төслөө боловсруулан, 2 дугаар улиралд "Хүн байхуй" төслөө хэрхэн хэрэгжүүлсэн үр дүн, сайн туршлагын илтгэлээ олон нийтэд нээлттэй 3 дахь жилдээ хэлэлцүүлэн хамтран ажиллаж, харилцан суралцлаа.
Шүүгчдийн нэрэмжит тусгай байрны шагнал Уламжлалт анагаах ухаан 201 ангийн “10-12 настай хүүхдүүд бусадтай ойлголцох, хэрхэн өөрийгөө ойлгуулах, өөртөө итгэлтэй байх" төсөл шалгарлаа.
АНАГААХ, НҮҮР АМ СУДЛАЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, БИО-АНАГААХЫН САЛБАР
ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ, ЭРХЗҮЙ ХИЧЭЭЛИЙН "ИРЭЭДҮЙ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭНЭ" ТӨСӨЛТ АЖИЛ



ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР ХИЧЭЭЛИЙН "БИДНИЙ ОРОЛЦОО" ТӨСӨЛТ АЖИЛ



МЭРГЭЖЛИЙН ЁСЗҮЙ ХИЧЭЭЛИЙН "АСУУДАЛ ШИЙДЭЛ" ТӨСӨЛТ АЖИЛ



СУВИЛАХУЙ, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР
ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ, ЭРХЗҮЙ ХИЧЭЭЛИЙН "ИРЭЭДҮЙ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭНЭ" ТӨСӨЛТ АЖИЛ

Тэргүүн дэд байр: Эмнэлгийн тоног төхөөрөмж 101 ангийн "ХХХЁЗЭЗ хичээлийн аав ээжтэй харилцах харилцаа хичээл нь аав, ээжтэйгээ харилцах харилцаанд нөлөө үзүүлж буй эсэхийг судалсан дүн" төсөл
Тэргүүн гуравдугаар байр: Эмнэлгийн тоног төхөөрөмж 101 ангийн "ХХХЁЗЭЗ хичээл, нийгэм хамт олонд үйлчлэх дадлага нь хамт олны харилцаанд нөлөө үзүүлдэг эсэх судалгаа"
ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР ХИЧЭЭЛИЙН "БИДНИЙ ОРОЛЦОО" ТӨСӨЛТ АЖИЛ

Тэргүүн дэд байр: Олон улсын сувилахуй 202 ангийн "Өсвөр насны бэлгийн боловсрол" төсөл
Тэргүүн гуравдугаар байр: Олон улсын сувилахуй 203 ангийн "Цахим орчинд хүмүүстэй хэрхэн зөв харилцах, гэмт хэргийн сэдэл агуулаагүй, аюулгүй хүнийг хэрхэн таних" төсөл
МЭРГЭЖЛИЙН ЁСЗҮЙ ХИЧЭЭЛИЙН "АСУУДАЛ ШИЙДЭЛ" ТӨСӨЛТ АЖИЛ
