“Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн 68 тамирчинд Этүгэн сангийн сургалтын тэтгэлэг гардууллаа.

“Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн тамирчдад 2024-2025 оны Этүгэн сангийн сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг 8 дахь жилдээ 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Student HUB -д амжилттай зохион байгууллаа. Этүгэн сангийн сургалтын тэтгэлгийг 2017 онд ЭИС-ийн Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн захирал Н.Эрдэмсайхан, “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн дасгалжуулагч МУГД багш О.Баярцогт нарын санаачилгаар анх эхлүүлж байсан. Жил бүр 110-130 сая төгрөгийн тэтгэлгийг “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн амжилт гаргасан тамирчдад олгодог уламжлалтай.

Этүгэн сангийн тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ЭИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ, ЭИС-ийн Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн захирал Н.Идэрсайхан, “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн үүсгэн байгуулагч, ерөнхий дасгалжуулагч МУГД О.Баярцогт багш, Хүлэг Интернэшнл сургуулийн менежер С.Өнөрцэцэг, багш Э.Эрдэнэцэцэг, ЭИС-ийн Барилга, хөгжлийн албаны зөвлөх Ц.Лхагвасүрэн, Хүмүүнлэгийн сургуулийн Эдийн засаг менежментийн тэнхимийн багш Х.Солонгуа, Төв усан бассейны захирал Н.Хишигбаяр нар хүрэлцэн ирлээ. Мөн “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн менежер Г.Сонинхүү тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааны хөтлөгчөөр ажиллалаа.

ЭИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ Этүгэн сангийн сургалтын тэтгэлгийн ёслолын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрбээр Этүгэн соёл,  тамирчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай байдал, шаргуу зан чанар нь багийн амжилтын үндэс суурь гэдгийг харууллаа. “Омни Этүгэн Ирвэсүүд” 2024-2025 оны улирлын Оюутны лигийн  DIV1, DIV2 аваргаар шалгарсан нь нийт Этүгэнчүүдийн баяр юм. Энэ нь Этүгэнчүүдийн урагшлах хөгжлийн уухай, хүч нь байлаа. “Омни Этүгэн Ирвэсүүд” багийн тамирчид нэр алдар, гавьяа шагнал хүртэхэд МУГД багш О.Баярцогтын хичээл зүтгэл, шавь нараа гэсэн сэтгэл онц чухал. Багшгүйгээр амжилтын оргилд хүрнэ гэдэг боломжгүй юм. Энэ багш, шавь хоёрын хамтарсан хүчирхэг багт баяр хүргэе.   

Хүлэг интернэшнл сургуулийн сагсан бөмбөгийн амжилтаас дурдъя. U15, U17 бүгдэд нь аварга. Бид шавь нараа, дүү нараа багийн тоглолтод бэлтгэж, багаар тоглож сурч байна. Цаашид Монгол Улсад, Ази тивд, дэлхийд багаар тоглох бэлтгэлээ хангаж байна. Маш хүчирхэг багууд бэлтгэгдэж байна. Бусад бүх талбарт багаар тоглохыг биечлэн үлгэрлэдэг ЭИС-ийн, Хүлэг Интернэшнл сургуулийн өсвөрийн тамирчдад бас дахин халуун баяр хүргэе. Этүгэн ирвэс клубийн тамирчиддаа спорт, сурлагын өндөр амжилт, эрүүл саруул, элбэг дэлбэг, энх амгалан жаргалтай сайхан амьдарч болдгийг үлгэрлэн харуулж, хөгжиж дэвшээрэй гэж ерөөе. Өнөөдрийн энэ гайхамшигт үйл ажиллагааг нээснийг мэдэгдье гэв.

ЭИС-ийн Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн захирал Н.Идэрсайхан “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. ЭИС-ийн ректор, доктор профессор Б.Батсэрээдэний 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 90 дүгээр тушаалаар сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох тухай. ЭИС-ийн сургалтын нэгдсэн журамд “Омни Этүгэн Ирвэсүүд” шигшээ багийн тамирчидтай байгуулсан гэрээг үндэслэн 1. Омни Этүгэн Ирвэсүүд багт тоглож амжилт гаргаж ЭИС-ийн нэр төрийг өндөрт өргөсөн нэр бүхий суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосугай. 2. Сургалтын төлбөрийн тэтгэлэгт зарцуулагдах 117 сая 270 мянган төгрөгийг Этүгэн сангаас гаргаж зохих журмын дагуу олгохыг үүрэг болгосон тушаалыг танилцууллаа.

“Омни Этүгэн Ирвэсүүд”-ийн оюутан залуустаа дахин халуун баяр хүргэе. Оюутны лиг 2024-2025 улирлын тэмцээнд DIV1, DIV2 алтан медаль хүртсэн амжилт нийт Этүгэнчүүдийн хийморь золбоог бадраасан сайхан үйл явдал боллоо. Нийт тамирчиддаа спортын амжилт хүсье” гэв.

“Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн үүсгэн байгуулагч, “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн ерөнхий дасгалжуулагч МУГД О.Баярцогт багш “Жил бүрийн энэ өдөр хамгийн их баярлаж, талархдаг. Энэ өдөр улирлын турш өөрсөддөө байгаа бүх хүч бололцоогоо дайчлан гаргасан амжилт, хөдөлмөрөө үнэлүүлэн зогсож байгаа “нүүрэндээ галтай нүдэндээ цогтой” шавь нараа харах сайхан байдаг. Миний хувьд хамгийн том баярын өдөр. Энэ өдрийг хүртэл хамтдаа ажиллаж, хатуу үгийг дааж, бүх зүйлийн ард гарсан шавь нартаа бүгдэд нь маш их баярлалаа. Жил бүр 110-130 сая төгрөгийн тэтгэлгийг спортын амжилт гаргасан тамирчдад олгодог хөтөлбөр 8 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Спортоор дамжуулан олон хүүхэд тэтгэлэгт хамрагдаж, олон хүүхдийн амьдралд гэрэл гэгээ болж өөртөө итгэх итгэл, хөдөлмөрлөвөл юунд хүрч болдгийг, зорилготой байх нь ямар амжилт авчирдгийг ойлгуулж ухааруулсан сайхан үйл ажиллагаа болдог. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа оюутнуудын маань зарим нь сургуулиа төгсөж, зарим нь дээд лиг рүү явж байна. Гэсэн хэдий ч энэ жил гаргасан алдаагаа ирэх жил засаж илүү их эрч хүч, зорилго, хүсэл тэмүүлэл, итгэлээр жигүүрлэн ирэхийг хүсэн ерөөе. Шавь нартаа маш их баярлалаа” хэмээн хэллээ.

“Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн ерөнхий менежер Г.Сонинхүү “Зөв сайн хүн болж төлөвшсөн, Этүгэн Ирвэс клубийн тамирчин, төгсөгч оюутнууддаа баяр хүргэе. Сонирхуулахад, III шигшээ багийн тамирчин Э.Бат-Өлзий, Ю.Алтаншагай нар 2 жил дэд байрт шалгарсан. Энэ удаа сургуулиа төгсөх жилдээ Этүгэн Ирвэсүүд” клубийн DIV2-т анхны алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа. Этүгэний дүү нартаа хэрхэн зөв суралцаж, хичээл, спортыг хослуулан дипломын ажлаа 3.0 голч дүнтэй төгсөж болдгийг харуулсан та нараараа бахархаж байна.

“Этүгэн Ирвэсүүд” клубийн DIV1 2018-2019 онд О.Дөлгөөн агсны үед анхны эрэгтэй аварга багаар шалгарч байсан түүхтэй. I шигшээ багийн Т.Шижирхүү дүүдээ харилцаа хандлага, идэвх зүтгэлээрээ 3.2 голч дүнтэй төгсөж байгаад баяр хүргэе. Мөн ЭИС-ийн 2024-2025 оны “Оюунлаг тамирчин”-аар шалгарлаа. Тэрбээр Дорнод аймгаас “Авьяастны эрэлд” төсөл хөтөлбөрт оролцож 2021 онд ЭИС-д элссэн.

Этүгэн сангийн тэтгэлэг дараах хэмжүүрээр олгогддог. Нэгдүгээрт, оюутан тамирчны “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн ёс зүйн журмыг баримтлах. Хоёрдугаарт, харилцаа хандлага, хүмүүжил төлөвшил, хувь хүний хөгжил, хичээл сургалт. Гуравдугаарт, улирлын турш клубээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон байдал. Дөрөвдүгээрт, хувь тоглогчийн ур чадвар, бэлтгэлийн явц, ирц зэргийг харгалзан үздэг. Этүгэн сан нь сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгодог. Клуб маань ирэх хичээлийн жилд хичээл сургалтаа сайжруулах, аваргын амжилтаа хамгаалах, чухал зорилтуудыг тавьж байна. Та бүхэн хичээгээрэй” хэмээн онцлон дурдлаа. 

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр  “Омни Этүгэн Ирвэсүүд” клубийн ерөнхий менежер Г.Сонинхүү  хүрэлцэн ирсэн зочид, тамирчиддаа “Би олонтойгоо” дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ.

Ийнхүү Омни Этүгэн Ирвэсүүд клубийн 68 тамирчинд гүйцэтгэсэн үүрэг, гавьяа шагналыг үнэлж Этүгэн сангаас нийт 117 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

Хүлэг интернэшнл сургуулийн Омни Этүгэн Ирвэсүүд клубийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Г.Отгонбилэг, Б.Эгшиглэн, Б.Батбаяр, Б.Цэрэнчимэд, Б.Билгүүндэлгэр, Т.Анхилуун, Н.Наранжавхлан, Б.Анун, Э.Азжаргал, Б.Анар, Ч.Пүрэв-Очир нар Этүгэн сангийн сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэгт хамрагдлаа. Сонирхуулахад, өсвөрийн тамирчин Ч.Пүрэв-Очирыг ЭИС-д суралцах эрхийн бичгээр шагналаа. 

2024-2025 оны улирлын Этүгэн сангийн сургалтын тэтгэлэгт хамрагдаж, амжилт гаргасан тамирчдын сэтгэгдлээс та бүхэнд хүргэе.

Омни Этүгэн Ирвэсүүд клубийн тамирчин Отгонбаатарын Мөнгөнхундага “Этүгэн ирвэс клубт 2021 оноос элсэн орж 2021-2022, 2022-2023 оны Оюутны лигийн хүрэл медаль, 2024-2025 оны Оюутны лигийн Элит-8, 2024-2025 оны Оюутны лигийн Шилдэг довтлон тоглогчоор шалгарлаа.  ЭИС-ийн Этүгэн сангийн сургалтын тэтгэлэг гардуулах ёслолд 4 дэх жилдээ хамрагдаж байна. Энэ удаагийн Этүгэн сангийн сургалтын 50 хувийн тэтгэлэг авах болзол хангаад байна. Өмнөх жилүүдэд 70%, 80%-ийн тэтгэлэг авч байсан.  Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар ээж аавынхаа ачааг хөнгөлж байгаа. ЭИС-даа суралцахын зэрэгцээ сагсан бөмбөгийн спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэн Этүгэн сангийн сургалтын тэтгэлэгт хамрагдсандаа маш их баяртай байна. Дасгалжуулагч багш Баярцогт, ЭИС-ийн удирдлагууддаа баярлаж талархсанаа илэрхийлье” гэв. 
Омни Этүгэн Ирвэсүүд клубийн тамирчин, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн IV дамжааны оюутан Тогоссүрэнгийн Шижирхүү “Юуны өмнө биднийг дуртай спортоороо хичээллэхэд дэмжиж ажилладаг ЭИС-ийн удирдлагууддаа баярлаж талархсанаа илэрхийлье. 2021 онд сонирхсон мэргэжил болох эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн анги, тав тухтай орчин, хүндэлдэг С.Баярцогт багш маань байсан учраас ЭИС-ийг сонгон суралцсан.” Омни Этүгэн ирвэсүүд” клубийн тамирчдад тухайн улиралд гаргасан амжилтаас хамаарч 50-100 хувийн  тэтгэлэг олгодог. Суралцахын зэрэгцээ дуртай спортоороо хичээллэж, сургалтын тэтгэлэгт хамрагдах нь ар гэрт маань маш их дэмжлэг болдог. 2021-2022 оны Оюутны лигт шалгарч багаараа 100 хувийн тэтгэлэг, 2022-2023, 2023-2024 оны Оюутны лигийн мөнгөн медаль хүртэж 80 хувийн тэтгэлэг, 2024-2025 оны Оюутны лигт аваргаар шалгарч Этүгэн сангийн сургалтын 100 хувийн тэтгэлэгт хамрагдлаа. Оюутан цагаас эхлэн их зүйлийг зааж, сургаж, ойлгуулсан дасгалжуулагч О.Баярцогт багшдаа, менежер Г.Сонинхүү ахдаа, багийнхандаа бүгдэд нь хайртай шүү” хэмээн ярилаа.

Дашрамд сонирхуулахад, тэтгэлэг гардуулах ёслолын үеэр МУГД О.Баярцогт багш Оюутны лигээс түрүүлсэн багуудын тамирчиддаа шагнал гардуулав.

Түүнчлэн Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн захирал Н.Идэрсайхан Омни Этүгэн Ирвэсүүд клубийн гол багана, хөдөлгөгч хүч, түшиг тулгуур болох МУГД О.Баярцогт багш, менежер Г.Сонинхүү нарт ЭИС-аас бэлэг гардуулж, нийт Этүгэнчүүдийнхээ өмнөөс баяр хүргэлээ.

Ёслолын зураг 13
1/28
Ёслолын зураг 14
2/28
Ёслолын зураг 15
3/28
Ёслолын зураг 16
4/28
Ёслолын зураг 17
5/28
Ёслолын зураг 18
6/28
Ёслолын зураг 19
7/28
Ёслолын зураг 20
8/28
Ёслолын зураг 21
9/28
Ёслолын зураг 22
10/28
Ёслолын зураг 23
11/28
Ёслолын зураг 24
12/28
Ёслолын зураг 25
13/28
Ёслолын зураг 26
14/28
Ёслолын зураг 27
15/28
Ёслолын зураг 28
16/28
Ёслолын зураг 29
17/28
Ёслолын зураг 30
18/28
Ёслолын зураг 31
19/28
Ёслолын зураг 32
20/28
Ёслолын зураг 33
21/28
Ёслолын зураг 34
22/28
Ёслолын зураг 35
23/28
Ёслолын зураг 36
24/28
Ёслолын зураг 37
25/28
Ёслолын зураг 38
26/28
Ёслолын зураг 39
27/28
Ёслолын зураг 40
28/28