2025-2026 оны элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо

Этүгэн их сургуулиас салбар сургууль, тэнхимүүдийн элсэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг анх 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2021 оноос “Этүгэн Ирвэсүүд” клуб үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Этүгэн Ирвэсүүд клубийн менежер Г.Сонинхүү “Этүгэн сургуулийн шинэ элсэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн нь оюутнуудыг хооронд нь нөхөрлүүлэх, сургуультайгаа ойртуулж танилцуулах, мөн Этүгэн Ирвэсүүд клубийн шинэ тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой бөгөөд энэ удаагийн тэмцээнд эмэгтэй багийн оролцоо илүү байсан бол эрэгтэй багийн тоо харьцангуй бага ч ур чадварын хувьд сайжирч байгаа нь харагдлаа. Тэмцээнд нийт 20 эмэгтэй, 17 эрэгтэй баг өрсөлдлөө” хэмээн тэмцээний талаар онцлон тэмдэглэлээ.

Элсэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд:

 

Эрэгтэй ангилал:

🥇I байр – Эмнэлгийн тоног төхөөрөмж-102

🥈II байр – Эдийн засаг, менежмент I баг

🥉III байр – Эдийн засаг, менежмент II баг

 

Эмэгтэй ангилал:

🥇 I байр – Анагаах-103

🥈II байр – Нүүр ам судлал-104

🥉III байр – Эм зүй-102

 

Шилдэг тоглогчид:

Эрэгтэй шилдэг тамирчин – Батжаргалын ЭНХНЯМ (Эмнэлгийн тоног төхөөрөмж 101)
Эмэгтэй шилдэг тамирчин – Баянмөнхийн Мөнх-Учрал (Анагаах-103) нар шалгарсан байна.

 

Шилдэг эрэгтэй тамирчин болсон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн ангийн оюутан Б.Энхням “Элсэгчдийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнээс аваргын алтан медаль, цом авлаа. Аваргын алтан медалийн төлөө тоглосон багтайгаа өмнө нь нэг тоглож хожигдсон ч сүүлчийн аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод багийнхантайгаа сайн ярилцаж, нэг баг шиг, нэгдмэл байж чадсан учраас амжилт гаргаж чадлаа. Шигшээ багийнхандаа баярлалаа” хэмээсэн бол

 

Эмэгтэй шилдэг тамирчин болсон Анагаахын 103 ангийн оюутан Б.Мөнх-Учрал “Өнөөдрийн тэмцээн амжилттай, өндөр түвшинд болж өндөрлөлөө. Тэмцээнд багуудтай маш сайн өрсөлдөж чадлаа” гэж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Этүгэн их сургуулийн салбар сургууль, тэнхимүүдийн элсэгчдийн спортын ур чадвар, авьяас ийнхүү тодорч, Этүгэн Ирвэсүүд клубийн шинэ үеийнхэн бэлтгэгдэж эхэллээ.

 

I байр – Анагаах 103

 

II байр – Нүүр ам судлал 104

 

III байр – Эм зүй 102

 

I байр – Эмнэлгийн тоног төхөөрөмж 102

 

II байр – Эдийн засаг, менежмент I баг

 

III байр – Эдийн засаг, менежмент II баг