ЭИС-ийн дотуур байрны оюутнуудын “Урлагийн анхдугаар бага наадам” амжилттай боллоо.

Этүгэн их сургуулийн дотуур байрны оюутнуудын “Урлагийн анхдугаар бага наадам” 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хичээлийн IV байрны Student HUB-д амжилттай зохион байгуулагдлаа. Наадамд дотуур байрны 5-11 давхарын оюутнууд оролцож, авьяас ур чадвараа сорин өрсөлдөж, үзэгчдэд дуу, бүжиг, уран уншлага, чөлөөт үзүүлбэр болон “Дотуур байр – Дурсамж 2025” сэдэвт жүжигчилсэн тоглолтыг хүргэн, өргөн хүрээтэй сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулсан юм. 

🏆 Багийн нийлбэр дүнгээр:

I байр – 7 давхар

II байр – 10 давхар

III байр – 5, 11 давхар

Урлагийн наадмыг уран бүтээлийн чанар, авьяас, тайзны соёл зэрэг шалгууруудын дагуу дуучин С.Хишигжаргал, Жүжигчин Д.Гоомарал, ЭИС-ийн ТУЗ-ийн даргын туслах Ш.Нарангэрэл нарын шүүгчийн бүрэлдэхүүн дүгнэж, ЭИС-ийн Хүний их эмчийн V дамжааны оюутан Г.Цагаанцоож хөтлөн явуулж, уур амьсгалыг илүү өргөн хүрээтэй, хөгжилтэй болголоо.

“Урлагийн анхдугаар бага наадам”-ын үеэр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурор С.Энхзул, О.Даваахүү нар оролцож, оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулж, цахим орчинд болон өдөр тутмын амьдралд анхаарах шаардлагатай аюулгүй байдлын зөвлөмжийг хуваалцсан юм.

Тус наадам нь зөвхөн авьяас чадвараа сорьсон тэмцээн байгаад зогсохгүй, дотуур байрны оюутнуудыг өөр хоорондоо илүү сайн танилцаж, нөхөрлөл, эв нэгдлээ бэхжүүлж, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээсэн үнэ цэнтэй үйл ажиллагаа боллоо.

Шилдэг үзүүлбэрүүдэд өргөмжлөл, шагнал гардуулж, оюутнуудын урлагийн авьяасыг үнэлэн дэмжсэн бөгөөд “Урлагийн бага наадам” нь цаашид уламжлал болгон зохион байгуулагдах эхлэл тавьсан онцлог үйл явдал байлаа. 

 

 
 
Ёслолын зураг 13
Ёслолын зураг 14
Ёслолын зураг 15
Ёслолын зураг 16
Ёслолын зураг 17
Ёслолын зураг 18
Ёслолын зураг 19
Ёслолын зураг 20
Ёслолын зураг 21
Ёслолын зураг 22
Ёслолын зураг 23
Ёслолын зураг 24
Ёслолын зураг 25
Ёслолын зураг 26
Ёслолын зураг 27
Ёслолын зураг 28
Ёслолын зураг 29
1/17