Этүгэн их сургууль 2025–2026 оны хичээлийн жилийн "Хавсарга хөтөлбөр" -т элсэлт авч эхэллээ.
Хавсарга хөтөлбөрөөр суралцагч нь мэргэжлийн чиглэлээ өргөжүүлж шинэ ур чадвар эзэмших боломжтой бөгөөд төгсөлтийн бакалаврын дипломтой хамт хавсарга хөтөлбөрөөр суралцаж амжилттай төгссөнийг нотолсон гэрчилгээ авна. Төгсөлтийн бакалаврын дипломд хавсарга хөтөлбөр давхар бичигдэнэ.
Сонгох боломжтой хөтөлбөрүүд:
- Био-Анагаах ухаан
- Программ хангамж
- Нягтлан бодогч
- Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
- Төрийн захиргааны удирдлага
- Уламжлалт анагаах ухааны их эмч
- Маркетингийн менежмент
- Бизнесийн удирдлага
- Санхүү, банк
- Хүний нөөцийн менежмент
- Цахилгаан хангамж
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи
- Аялал жуулчлал
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт
Элсэх боломжтой суралцагчид: (Голч дүн 2.6 ба түүнээс дээш байх шаардлагатай)
- 4 жилийн хөтөлбөрийн III дамжааны суралцагч
- 5 жилийн хөтөлбөрийн IV дамжааны суралцагч
- 6 жилийн хөтөлбөрийн V дамжааны суралцагч
Сургалтын зохион байгуулалт:
- Суралцах хугацаа: 4 улирал
- Нийт кредит: 24 кредит
- Улирал бүр 3 кредитийн 2 хичээл судална
- Сургалтын хэлбэр:
- Лекц – цахимаар
- Семинар, дадлага – танхимаар
- Хичээл: Бямба гариг бүр орно
Элсэлтийн хугацаа:
- Бүртгэл 10 дугаар сарын 17–ноос 24-ний хооронд
- Бүртгэлийг УМС-ийн “Өргөдөл хүсэлт” цэсний “Хавсарга хөтөлбөр” маягтаар хүлээн авна.
- Хичээл 11 дүгээр сарын 1-нд эхэлнэ.
Хавсарга хөтөлбөрт хамрагдан, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай нэмэлт чадваруудыг эзэмших боломжоо бүү алдаарай!