Этүгэн их сургууль БНСУ-ын “Хүүхдийн Нэгдсэн Гар Заслын Холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Этүгэн их сургууль болон БНСУ-ын “Хүүхдийн Нэгдсэн Гар Заслын Холбоо” (KPIMT) 2025 оны 9 дүгээр сарын 19-нд хамтран ажиллах санамж бичигт Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, доктор Б.Насанбаяр, KPIMT-ийн Ерөнхийлөгч, Сон Сын Хёк нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд KPIMT-ийн сургагч багш нар Монголын сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалчдад зориулсан ахисан түвшний 3 өдрийн сертификаттай сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 32 хөдөлгөөн засалч оролцож, “Хүүхдийн хөдөлгөөн засал”, “Эмнэл зүйн суурилсан амьсгал ба зүрх судасны хөдөлгөөн засал”, “Доод мөч, гар, хөлийн булчингийн сунгалт”, “Спортын гэмтэл ба гар засал” зэрэг агуулгын хүрээнд сургалт, дадлагад хамрагдав.

Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг, Самюг их сургуулийн хөдөлгөөн заслын багш, Ижи нөхөн сэргээх эмнэлгийн дэд захирал Сон Сын Хёктэй Этүгэн их сургуульд зочин багшаар ажиллах гэрээ байгууллаа.

Этүгэн их сургууль дээр ажиллах үеэр KPIMT-ийн баг насанд хүрэгчид, спортын гэмтэл, хүүхдийн төрөл бүрийн эмгэгийн хүрээнд үзлэг, эмчилгээ, зөвлөгөө өгч, дөрвөн мөчний саажилттай 10 хүүхдэд эмчилгээний гутал бэлэглэлээ.

Этүгэн их сургуулийн Хөдөлгөөн заслын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах сургагч багш нар дараах бүрэлдэхүүнтэй ажиллав.

Сон Сын Хёк: KPIMT-ийн Ерөнхийлөгч, Олон улсын сургалтын ахлагч, Самюг их сургуулийн хөдөлгөөн заслын багш, Ижи нөхөн сэргээх эмнэлгийн дэд захирал

Ким Жэ Дын: KPIMT-ийн дэд ерөнхийлөгч, Олон улсын сургалтын дэд ахлагч, Орым нөхөн сэргээх эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

Хуан Гю Жон: KPIMT-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан гишүүн, Олон улсын сургалтын туслах сургагч багш

Пак Сан Мин: KPIMT-ийн дэд ерөнхийлөгч, Олон улсын сургалтын туслах сургагч багш нар ажиллалаа.

Этүгэн их сургууль болон БНСУ-ын Хүүхдийн Нэгдсэн Гар Заслын Холбооны хамтын ажиллагаа нь Монгол Улсад хөдөлгөөн засал болон хүүхдийн гар заслын чиглэлээр олон улсын туршлагыг нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадварыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.