Этүгэн их сургууль бакалавр, магистрын нэгдмэл сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ

Этүгэн их сургууль нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/147 тоот тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”-ын 2.5.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд бакалавр, магистрын нэгдмэл агуулгатай сургалтын төлөвлөгөөг 2025-2026 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байна.

Сургалтын зохион байгуулалт

Нэгдмэл сургалтын төлөвлөгөөнд хамрагдах хүсэлтэй оюутнууд 4 жилийн хөтөлбөрийн 2 дугаар дамжаа, 5 жилийн хөтөлбөрийн 3 дугаар дамжаа, 6 жилийн хөтөлбөрийн 4 дүгээр дамжаанд суралцаж буй  болон  2025-2026 онд төгсөх дамжааны оюутнууд Удирдлага, мэдээллийн системийн өргөдөл хүсэлтийн цэсний  Бакалавр, магистрын нэгдмэл хөтөлбөр  өргөдлийн маягтаар 10 сарын 21-нээс 11 сарын 10 хүртэл бүртгүүлнэ.

Нэгдмэл сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд:

  • 2025-2026 оны хичээлийн жилд төгсөх дамжааны оюутнууд нэгдмэл сургалтын төлөвлөгөөгөөр дахин нэг жил суралцана.
  • 2025-2026 оны хичээлийн жилд 3, 4, 5 дугаар дамжаанд суралцаж буй оюутнууд нэгдмэл сургалтын төлөвлөгөөгөөр 0.5 жил суралцана.

Суралцагчдад тавигдах шаардлага

Нэгдмэл сургалтын төлөвлөгөөгөөр суралцагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд боловсролын хос зэрэг олгоно. Үүнд:

  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
  • Англи хэлний  хичээлийг III түвшинд судалсан дүн 80 хувиас дээш байх.
  • Магистрын хөтөлбөрийн түвшинд тооцох хичээлийг ОД-оор (*) тэмдэглэнэ.            

(*) тэмдэглэсэн хичээлд 80-аас дээш дүнтэй судалсан тохиолдолд магистрын хөтөлбөрийн түвшинд дүйцүүлэх эрх үүснэ.

  • Бакалаврын судалгааны ажил заавал хийх, зорилт нь 3 ба түүнээс дээш байх хамгаалсан дүн 90 ба түүнээс дээш байх.
  • Олон улсын хянан магадлагаа бүхий сэтгүүлд 1 илтгэл, 1 өгүүлэл хэвлүүлсэн байх