Этүгэн их сургууль Олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгааны төв байгуулж, олон улсын судлаачидтай хамтран ажиллана

БНСУ-ын Андон Үндэсний их сургуулийн доктор, профессор Ли Санг Кю Этүгэн их сургуульд 2025 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зочиллоо. 

ЭИС-ийн Эдийн засаг менежментийн хөтөлбөрийн багш, оюутнуудад “Korean Economic Development and Saemaul Undong: Experience and Lessons, Солонгосын эдийн засгийн хөгжил, хамтын өсөлтийн бодлогын туршлагын сургамж, Адам Смитийн Үл үзэгдэгч гар зэрэг сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг Доктор, профессор Ли Санг Кю зохион байгууллаа. 

ЭИС дээр “Олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгааны төв” байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаан дээр академич С.Нямзагд хэлсэн үгэндээ “Этүгэн их сургууль Улс орныхоо хөгжлийн төлөө үүрэг хүлээж ажиллана” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

“Олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгааны төв” байгуулагдах үеэр  Эдийн засаг, менежментийн хөтөлбөрийн зочин профессор Ли Санг Кю доктортой Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Насанбаяр зочин профессорын гэрээ байгуулав. 

Олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгааны төв нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны инновацыг дэмжин, нийгэм, эдийн засгийн бодлогын шинжилгээ болон зөвлөмж боловсруулах үйл ажиллагаанд дотоодын болон олон улсын судлаачидтай хамтран ажиллана.