.jpg)
Этүгэн их сургуулийн Манлайлагч Эмч клуб (ELD) хоёр дахь жилдээ 11 дүгээр сарын 14, 15-нд “Дотор өвчний онош зүйн олимпиад–2025”-ыг амжилттай зохион байгууллаа.
.jpg)
Тус олимпиад нь:
1️⃣ I шат – Онош зүйн хичээлийн хүрээнд рийл бичлэг хийх (Оюутны хөгжлийн төв пэйжид байршуулах)
2️⃣ II шат – Сорил тест
3️⃣ III шат – Асуумжийн өртөө
Бодит үзлэгийн өртөө
4️⃣ IV шат – Хөгжөөнт танин мэдэхүйн асуулт, хариулт гэсэн 4 үе шаттай явагдсан юм.
.jpg)
Хүний их эмчийн III дамжааны нийт 6 бүлгийн оюутнууд идэвх санаачилгатай оролцож, дотор өвчний онош зүйн онолын мэдлэг, ур чадвараа сорьж туршлага хуримтлууллаа.
.jpg)
Анагаах ухааны магистр, ELD клубийн удирдагч багш А.Бундсүрэн, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн багш Т.Мөнхжавхаа, ЭМБУ-ы магистр багш Ц.Нармандах нар олимпиадын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллалаа.
Шагналт байр:
.jpg)
🏆 Тэргүүн байр – Б.Чанцалролом даргатай Анагаах 306 ангийн хамт олон (шилжин явах цомын эзэд)
🥈 Дэд байр – Б.Түвшинжаргал даргатай Анагаах 303 ангийн хамт олон
🥉 Гутгаар байр – Д.Дашцэцэг даргатай Анагаах 302 ангийн хамт олон
.jpg)
Хөгжөөнт танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн:
I байр - Л.Туяацэцэг (мөнгөн шагнал)
М.Балжинням, Б.Шинэндэнсэл, О.Номин, Н.Цэцэгжаргал, Т.Түмэннаст, Ж.Мөнгөнзул нарт дурсгалын зүйлс гардуулав.
.jpg)
Олимпиадын төгсгөлд шүүгчээр ажилласан багш нар оюутнуудад хандаж дүгнэлт танилцуулсан юм. Т.Мөнхжавхаа багш “Энэ удаагийн олимпиадад анагаахын III дамжааны оюутнууд бүгд хамрагдаж, мэдлэг, чадвар, гардан үйлдлийн ур чадвараа сорьж, амжилттай оролцлоо. Оюутнууд тогших үзлэгийн техникийг бүрэн эзэмшиж чадсан нь талархууштай.” хэмээн онцолж байв.
.jpg)
Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын амжилт хүсье!
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)