.jpg)
Этүгэн их сургуулийн багш, оюутнууд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойг тохиолдуулан “Монгол бахархлын өдөр”-ийг 11 дүгээр сарын 20-нд хичээлийн I байр болон Student HUB-д тэмдэглэн өнгөрүүллээ. “Монгол бахархлын өдөр” нь түүх, соёл, уламжлалаа бахархан дээдэлж, хойч үедээ эх оронч үзэл, үнэт зүйлсийг төлөвшүүлэх соён гэгээрлийн өдөр юм.
.jpg)
Тус өдрийг Этүгэн их сургуулийн Оюутны хөгжлийн алба, ЭИС-ийн оюутны холбоо, Боловсрол судлалын тэнхимтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг Боловсрол судлалын тэнхимийн багш М.Бямбажаргал хариуцан амжилттай зохион байгуулав.
.jpg)
“Монгол бахархалын өдөр”-ийн хүрээнд Аргасу морин хуурын клуб, Этүгэн талст бүжгийн хамтлаг, Музей сонирхогчдын клуб болон ЭИС-ийн оюутны холбоо идэвхтэй оролцож, АХА тэмцээн, шагайн тойром, оньсон тоглоом, шилбэ зангидах уралдаан, дээлтэй монгол загварын шоу, монгол дууны Open Mic, монгол бүжгийн тэмцээн, флашмоб, музейн танин мэдэхүйн мэдээлэл, монгол кино үзвэр зэрэг олон талт соёлын арга хэмжээг өрнүүллээ.
.jpg)
Тэмцээн уралдаанд дараах оюутнууд амжилттай оролцож, өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнуулав.
.jpg)
- АХА тэмцээн: Эм зүй 102 анги Д.Ариунмөрөн
.jpg)
- “Унага услах” уран зангилаа: Эм зүй 101 анги Б.Насанбуян
.jpg)
- Сампин зангидах тэмцээн: Био-Анагаах 101 анги Б.Сумъяабазар
Дээлтэй монгол загварын алхалт:
.jpg)
• Эмэгтэй – Уламжлалт анагаах ухаан III дамжаа Д.Мөнгөнчимэг
• Эрэгтэй – Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер III дамжаа Д.Золжаргал
.jpg)
Мөн энэ өдөр Музей сонирхогчдын клубийн тэргүүн, Анагаах 507 ангийн оюутан Б.Очиржанцан Улаанбаатар хотын долоон музейн өв, түүхийн ач холбогдлын талаар
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)