.jpg)
Хүмүүнлэгийн сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн зочин профессор Антони Бекхам “Байгууллагын уламжлалт үнэт зүйлсийг даяарчлалын инновацтай уялдуулан хөгжилд хөтлөх арга зүй” сэдэвт менежментийн модуль сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 13–14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
.jpg)
Профессор Антони Бекхам нь доктор, олон улсын BCC итгэмжлэгдсэн зөвлөх, удирдлага ба байгууллагын соёлын чиглэлээр олон улсад туршлага хуримтлуулсан зөвлөх юм.
.jpg)
Сургалтад компани, аж ахуйн нэгжийн менежерүүд, удирдах албан тушаалтнууд болон бизнесийн удирдлагын чиглэлээр ажиллаж буй багш, судлаачид, Хүмүүнлэгийн сургуулийн ЭЗМ-ийн тэнхимийн оюутнууд амжилттай хамрагдав.
.jpg)
Хоёр өдрийн турш үргэлжилсэн модуль сургалт нь:
- удирдлагын манлайлал, байгууллагын менежмент
- стратегийн төлөвлөлт ба сэдэлжүүлэлт
- байгууллагын өөрчлөлт, инновацын хэрэгжилт
- оролцогч талуудын оролцоо, тулгамдсан асуудлын шийдэл
зэрэг гол сэдвүүдийг хамарч, олон улсын туршлага солилцсон харилцан ярилцлага, нээлттэй хэлэлцүүлгийн хэлбэрээр өрнүүллээ.
Сургалтын модулийн хаалтын үеэр оролцогчдод монгол, англи хэл дээрх сертификат гардуулж, сургалтын дүн, хэлэлцүүлгийн үр нөлөөг баталгаажуулсан дурсгалын агшнуудыг тэмдэглэн үлдээлээ.
.jpg)
Энэхүү модуль сургалт нь байгууллагын удирдлага, менежментийн шинэчлэлд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж өндөрлөв.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)