EBSCO СУРГАЛТЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Этүгэн Их Сургуулийн номын сангаас багш, оюутан, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын чанарыг сайжруулах зорилгоор “EBSCO санг ашиглах нь” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 20-ны өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг EBSCO-ийн Монгол дахь төлөөлөгч Л.Гантулга удирдан явуулсан бөгөөд тус сургалтад бакалаврын төгсөлтийн ажил гүйцэтгэж буй оюутнууд, диплом хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, судлаач багш нар идэвхтэй оролцов.

Суралтанд оролцогчид EBSCO платформын онцлог, оновчтой хайлт хийх аргачлал, PDF болон HTML хэлбэрээр мэдээлэл татах, аудио сонсох, орчуулга хийх болон бүтээлдээ ишлэл авах зэрэг олон улсын жишигт нийцсэн арга барилд суралцлаа.

Сургалтын төгсгөлд идэвхтэй оролцож, оновчтой асуулт асуусан 3 оролцогчийг EBSCO-ийн зүгээс гарын бэлгээр урамшуулсан юм. Хамтран ажилласан Номын сангийн эрхлэгч Г.Болор, номын санч Н.Гэрэлцэцэг, Э.Эгшиглэн болон идэвхтэй оролцогчдодоо талархал илэрхийлье.